XIX-XX
зууны философийн
сургаал 141041
Владимир Соловьев \1853-1900\ - Бүхний нэгдлийн философи. Бүхний нэгдэл бол баялаг,
үнэн, сайхан З- аар онтологи харицаанд илэрдэг. Христос шашинд захирагдаж
үйлчлэх нь философийн зорилго, зориулалт мөн гэсэн.
Николай
Алексанрович Бердяев \1874-1948\ – XX
зууны Оросын гарам гай философич. Гэгээрэл, эрх чөлөө, бүтээлийн тухай
философи. Түүний философийн төвд хүн байдаг. Ёс суртахууны өөр өөр хууль бие
биеэ халж ирсэн. Үүнд 1.
Хуулийн ёс зүй 2.
Нүглээ наминчилдаг ёс зүй 3.
Бүтээлийн ёс суртахуун. Хүн бол ханай гаригийн төдийгүй бүх ахуйн төв. Хүн бол
“ахуйн төв”, “бичил орчлон” гэх мэт Бердяевийн философи томъёолол бол ш\у-ы
холбогдох мэдлэгийн үр шимийг өөртөө шинээсэн байдаг. Дээд бие хүн \персон\ бол
бурхан тэнгэр мөн гэж бичсэн.
Николай Яковлевич Данилевский \1822-1885\ Түүхэнд соёлын тодорхой тодорхой хэв маяг байдаг гэсэн
онолын баримтлалыг боловсруулсан. “Иргэншил” гэсэн нэр томъёо хэрэглэсэн. Иргэншил
хэрвээ шашны, соёлын, улс төрийн, нийгэм-эдийн засгийн гэсэн 4 төрлийн бие
даасан үйл ажиллагааг үндсээ болгож байвал бүрэн дүүрэн байдаг гэж үзсэн. Хүн
төрөлхтний түүхийг 10
соёлын хэв маяг бүрдүүлдэг. Үүнд: Египетийн, Хятадын, Энэтхэгийн, эртний
Еврейн, Ираны, Ассир-Вавилоны, эртний Грекийн, эртний Ромын, Шинэ Арабын,
Роман-Германы. Одоо бүрдлийн шатандаа буй Славян соёл бол ирээдүйн соёл мөн
гэжээ.Соёлын түүхэн хэв маяг бүхэн дараах орчлоор хөгждөг. Үүнд:
1. Ухамсарт
биш үе 2. Төр улс бүрэлдэх үе
3.
Иргэнших үе
Неотомизм
Позитивизм Францын
социологич Клод Анри де Рувра Сен-Симон ш\у-аас үүсэлтэй боловч философид
дэлгэрүүлэх ёстой аргын тухай ярьж уг аргаа “Позитивизм” гэсэн. Латины “эерэг”
гэдэг утгаар анх энэ үгийг хэрэглэсэн. Францын философич Огюст Конт \1798-1857\
позитивизмийг бие даасан философи сургаал болгон сурталчилжээ. Контын
позитивизмыг Английн философич Джон Стюарт Милл, Герберт Спенсер нар баяжуулан
сурталчилсан. Позитивизмд дараах З утга илүү өргөн ашиглагддаг. Үүнд: 1. Позитивизмын
эхэн үеийн сургаалийг ингэж нэрлэсэн.
2. Позитивист
байр сууринаас тайлбарладаг XIX-XX зууны философийг хамтад нь ингэж нэрлэдэг. 3. Логик,
танин мэдэхүйн онол, соёлын түүх, нийгэм судлал, ёс зүй зэрэг ш\у-д өргөн
хэрэглэгдэж XX зууны үед өргөжсөн судалгааны аргыг “позитивизм” гэж
нэрлэдэг.
Феноменологи : орчин үеийн философийн
субъектив идеалист чиглэл. Германы
эрдэмтэн Эдмунд Гуссерль \1859-1938\ Тэр 1894 онд
“Арифметикийн философи” бүтээлдээ математик логик 2-ыг сэтгэл
судлалын \психологийн\ үндэстэй байдаг гэсэн. 1900-1901 онд
“Логик судалгаа” гэдэг 2
боть хэвлүүлсэн. I
ботид Логик дахь антропологизм \хүн судлалын үзэл\, ба психологизмын байр
суурь нь логик математик хоёр дахь
үнэнийг бодгаль юмуу бүлэг хүний үйлдэл төдий болгодог хэмээн үндэслэх зорилт
тавьсан.
Прагматизм
– Чарльз Сандерс Пирс \1839-1914\ энэ нэрийг
анх философид оруулсан. Грек хэлний “үйлдэл” гэсэн утгатай. ”Үйлдлийн тухай
философи үзэл. Ч.Пирс үйлдлийн тухай философи асуудлуудыг ш\у-ы философийн
тодорхой арга зүйн үүднээс боловсруулсан байна. Пирсийн прагматизмын цөм
баримтлал нь эргэлзээнээс бишрэлд шилжих ёстойн тухай үзэл мөн. Тэр бас үнэний
тухай авч үзсэн. Ш\У-ы үнэний тухай асуудлыг өөрийн боловсруулсан тэмдэг зүйн
\семиотик\ онолтой, тухайлбал мэдлэгийн агуулга болзмол шинжтэй гэдэг үзэлтэй
холбон тайлбарласан. XX
зуунд америкт “прагматизм”, англид “гуманизм” гэдэг нэрээр оршиж хөгжиж ирсэн.
Үнэний тухай прагматик үзлийн 2
гол төлөөлөл байдаг. Түүний 1 нь
прагматизм 2 дахь нь марксист-
ленинист философи юм. Пирсийн онолыг Уильям Джемс гүнзгийрүүлсэн.
Психоаналитик - Сэтгэл
судлалын философи. Сэтгэл гэдэг нэр томъёо нь грекийн psychicos – психика –
душа гэдэг үгийн орчуулга юм. Структурализм \В.М.Вундт, функционализм \Франц
Брентано\, бихевиоризм \Ж.Б.Уотсон, Б.Ф.Скиннер\, генетик психологи \Жан
Пиаже\, фрейдизм, зэрэг олон чиглэлүүд ордог. Бихевиоризм – сэтгэлийн үйл явц
зөвхөн дотоод, зөвхөн санаалаг үйлдэл\акт\ мөн гэдэг үзлийг үл зөвшөөрөх замаар
үүссэн томоохон психологи чиглэл. Өмнөх психологи нь ухамсрын янз бүрийн
тогтворт үзэгдлийн \феномений\ хооронд янз бүрийн холбоо үүсдэг гэж үзээд
тэдгээр холбоог ассоциаци гэж нэрлэдэг. Бихевиоризмын үүднээс ухамсрыг орлогч
авир үйлдэл нь гадаад дотоод түлхээсэнд \стимулд\ организм хөдөлгөөн үг үйлдэл
зэргээрээ үзүүлдэг хариу үйлдлүүдийн тогтолцоо мөн. Авир үйлдлийн тухай
ойлголтын үүсэл нь оросын эрд. И.М.Сеченов, И.П.Павлов, В.Бектеров нарын
боловсруулсан рефлексийн онол юм. Зигмунд Фрейд – өөрийнхөө психологи
сургаалийг сэтгэл шинжилгээ \психоанализ\ гэж нэрлэжээ. Сэтгэлийн З үндсэн
давхраа байдаг тухай дүгнэсэн. Үүнд:
1. Ухамсар
Түүнд бие хүний “Би”\эго\ гэдэг бүтэц байршдаг
2. Үлэмж
ухамсар. Түүнд бие хүний \супер-эго\ гэдэг бүтэц байршдаг.
3. Ухамсаргүй сэтгэл. Түүнд бие хүний “тэр” \ид\
гэдэг бүтэц байршдаг.
Эхний хоёр нь төрөлх бүтэц. Ид нь бие хүний
энергийн үндэс, хүслээ хангах ба тайвшрах зэрэг эрмэлзэл бүхий ухамсарт биш
төрөлх инстинктүүдийг агуулагч, субъектийн үйл ажиллагааг тодорхойлогч бүтэц,
Супер-эго нь амьдралын явцад бүрдэгч бүтэц байдлаар тус тус бие хүнийг
бүрдүүлдэг гэжээ. Фрейдийн шавь бол швейцарийн Карл Густав Юнг юм.
Герменевтик – Эртний грек хэлний тайлбарлах
гэсэн утгатай. Хүсэл эрмэлзлээ хүмүүст дамжуулж ойлгуулдаг бурхан тэнгэрийг нэрлэсэн
“Гермес” гэдэг үгнээс гаралтай. Германы философич, шашны онолч Ф.Шлейермахер
герменевтикийг ойлгохуйн урлаг гэж тайлбарласан. Германы фил. В.Дильтей түүнийг
хөгжүүлж герменевтик бол нийгмийн шинжлэх ухааны хамгийн гол арга зүй болж
чадна гэж үзсэн. М.Хайдеггер хэл, ахуй 2-ын холбооны
тухай авч үзжээ. Г.Гадамер хүний орших арга нь ойлгохуй мөн. Гэхдээ тэр танин
мэдэгч, үйлдэл хийгч, үнэлгээ өгөгч хүнийг онцолсон байна. Тийм идэвхтэй хүний
ойлгохуйг тэрээр “туршлага” гэж нэрлэжээ. Туршлага бүрэлдэх үндсэн механизмууд
нь хэлэнд агуулагддаг гэж дүгнэсэн.
No comments:
Post a Comment