Үнэлэмжийн философи
Үнэлэмж бол
тухайн субъектээс байгалийн юмуу нийгмийн тодорхой үзэгдэлд бас авралт юмуу ад
зэтгэрлэгээр төсөөлөгддөг ямар нэг ер бусын далдлаг хүч зэрэгт өгч буй үнэлгээ.
Үнэлэмж бол
логик бүтцээрээ З чухал элементтэй. Үүнд:
1. Үнэлэгч
субъект \бодгаль, бүлэг, байгууллага, улс, хэд хэдэн улс, ард түмэн, хүн
төрөлхтөн\
2. Үнэлэгдэгч
объект \материаллаг ба санаалаг, бодитой ба уран сэтгэмжийн, ерийн ба ер бусын
зүйлс\
3. Үнэлгээ
\Холбогдох тодорхой объектийн талаар тухайн субъектэд төрж буй сэтгэгдэл,
бахархал, бишрэл, жигшилт, дүгнэлт цэгнэлт\
Үнэлэмжийн
үр дүнд бий болдог онолын гол категориуд нь сайн ба муу, сайхан ба муухай, буян
ба нүгэл, ашигтай ба ашиггүй, ёстой ба ёстой биш, шударга ба шударга, үнэн ба
худлаа гэх мэт ойлголт мөн.
Үнэлэмжийн тухай философи үзлүүд
Германы философич Рудольф Херман Лотце \1817-1881\ үнэлэмжийн
бие даасан салбар хөгжүүлэх үндсийг тавьсан. Тэр 1860-аад оны гол бүтээл “Практик философийн үндэслэгээнүүд”
зохиолдоо: “Бодит зөвхөн онтологи утгаар ойлговол өрөөсгөл бөгөөд учир нь ахуйд
\буянтай, сайхан, шударга гэх мэт\ үнэлэмжийн илрэлүүд байдаг. Үнэлэмжүүд бол
бидний хүсэл эрмэлзлээс огт хамааралгүй байдаг боловч бидний мэдрэмж рүү
хандаж, тухайн тодорхой мэдрэмж нь янз бүрийн үнэлэмжийн зохих хязгаарыг
тогтоож байдаг гэжээ. Р.Лотце “Бичил орчлон” бүтээлдээ оюуны амьдралын
үнэлэмжүүдийн тухай бичжээ. Ф.Ницше: ахуй бол объектив бодит байдал биш, харин
үнэлэмж мөн гэжээ. Ингэснээр тэр онтологийг аксеологид багтаажээ. Тэр сайн,
муу, буянтай ба нүгэлтэй гэх мэтээр үнэлэмжүүд эсрэг тэсрэг, хосоор байдаг
тухай өгүүлжээ. Үнэлэмжийн тухай онолыг тууштай философи сургаал болгоход үүрэг
гүйцэтгэсэн хүн бол Бадений сургуулийн Вильгельм Виндельбанд, Генрих Риккерт
нар юм.
В.Виндельбандын
үзлээр үнэн, буян, сайхан, ш\у, хууль тогтоомж, урлаг, шашин гэдэг үнэлэмжүүд
байдаг. Үнэлэмж нь ямар нэг материаллаг сонирхол, мэдрэхүйн таашаалд биш, харин
өөртөө хандсан зорилготой байдаг. Үнэлэмжүүд бие даасан юмс байдлаар оршдог биш
харин утга заадаг гэсэн.
Генрих
Риккерт: Үнэлэмж бол онолын ба ёс суртахууны үйлдлийн үндэс мөн.
гэсэн.
Ф.Брентано, А.Мейнонг, М.Шелер нар үнэлэмжийн үүсэл, хэв
маяг, түүнийг хэрхэн ойлгох ёстой зэрэг асуудлаар бие биеэсээ ялгаа бүхий үзэлтэй
байсан. Ямар ч гэсэн үнэлэмжийн тухай онол бол ХХ зууны философийн маш чухал
салбар болж хувирсан.
Хүний
үйл ажиллагааны явц дахь үнэлэмжийн харилцааны онцлог:
Хүний үйл ажиллагаа бол тодорхой утгаар субъект, объект
гэдэг 2
элементийн харилцаа мөн. Эдгээр нь дараах хэд хэдэн чиглэлээр харилцаанд ордог.
Үүнд:
1.
Субъект объектоо танин мэддэг бөгөөд үүний дүнд мэдлэг
үнэн үү, худал уу гэдэг асуулт гарч байдаг.
2.
Субъект хэрэгцээндээ нийцсэн шинэ шинэ чин эрмэлзлийн
объект бий болгож байдаг. \зорилго\
3.
Субъект тухайн объектийг өөртөө ямар ач холбогдол бүхий
байгааг авч үздэг бөгөөд тийм үйл ажиллагааны онолын хувьд “үнэлэмж” гэдэг
ойлголтыг илэрхийлдэг.
Үнэлэмж
ба үнэн: Зарим сэтгэгч үнэн нь үнэлэмжийн нэг төрөл гэж үздэг. Бас
зарим нь үнэн бол үнэлэмж биш гэдэг. Тэд “үнэн” гэдэг нэр томъёонд өөр өөр утга
оруулаад онолын тайлбараа өөр өөрийн хувьд зөрчилгүй илэрхийлдэг. Хэрвээ “үнэн” гэдэг нэр томъёо ямар нэг юманд
тодорхой субъект эерэг юмуу сөргөөр хандсаныг илэрхийлж байвал тэр нь
үнэлэмжийн категори байж чаддаг. Үнэн, үнэлэмж 2 нь 2 өөр
харилцааны үр дүн болж байдаг. Гносеологийн үнэн бол аксиологи харьцаанд төвийг
сахисан \нейтраль\ байдаг. Ж: “5+5=10” гэдэг
илэрхийлэл бол гносеологи үнэн бөгөөд иймэрхүү априори үнэн мэдлэгт үнэлэмжийн
үнэлгээ өгөх шаардлага байхгүй.
Үнэлэмж
ба зорилго, чин эрмэлзэл: Зарим сэтгэгчид “зорилго”, ”чин эрмэлзэл”, ”хэм хэмжээ”
гэдэг ойлголтуудыг “үнэлэмж” гэдэг ойлголттой адилтгаж ирсэн. Зарим нь
үгүйсгэдэг. Үгүйсгэдэг үзлүүдийг зарим үндэслэгээнүүдээр зөвтгөж байна. Ж:
зорилго, чин эрмэлзэл зэрэг нь давын өмнө оюун ухааны төсөл, угтан төлөвлөсөн
сэтгэхүйн загварууд мөн ахул үнэлэмж бол зөвхөн тодорхой субъектэд утга нь
илэрч, бас санааны оюунлаг биш зүйлтэй салшгүй холбоотой байдгаараа тэдгээрээс
ялгаатай байдаг.
Үнэлэмжийг
ангилахуй: Орчин үед хамгийн өргөн дэлгэрсэн ангиллыг авч үзье:
1. Оюун
ухааны ямар маяг байдалтайнх нь хувьд ангилдаг. Үүнд:
А. Зорилго байдалт үнэлэмж \хүн бүр өв тэгш хөгжилтэй
байх ёстой г.м\
Б. Арга хэрэгслийн үнэлэмж \тухайн хүн сэтгэлийн
ядаргаагаа уран зох.уншиж гаргадаг\
В. Нөхцөл байдлын үнэлэмж \коммунист ба зах зээлийн
нийгэмд хувийн өмчийг үзэх үзэл хоёр өөр байх\
2. Зөвшөөрөгдсөн
ба үл зөвшөөрөгдсөн \Үнэлэмжийг тухайн бүлэг субъект хуулийн юмуу ёс суртахууны
үүднээс сайшаах юмуу буруутгаж байгаагийн үүднээс зөвшөөрөгдсөн ба үл
зөвшөөрөгдсөн гэж хуваадаг.\
З.
Үнэлэмжүүд юунд чиглэж байгаагаар нь ангилдаг. Ж: Тодорхой нөхцөлд юм бүхэнд
хандсан үнэлэмж байж болно. Өөрт, гэр бүлд, төрд, хүн төрөлхтөнд, бурхан
тэнгэрт...
Ийнхүү
үнэлэмжийн өөр өөр төрлийг илрүүлэн тогтоох нь үнэлэмжийн нийт тогтолцоонд
тухайн үнэлэмж ямар байр суурьтай вэ, тэр нь праксиологи \үйлдлийн тухай онол\
ямар ач холбогдолтой вэ, мөн тухайн субъектэд ямар утга учир бүхий вэ гэдгийг
тогтооход чухал ач холбогдолтой байдаг.
No comments:
Post a Comment