Sunday, January 21, 2018

     Шашны тухай философи
Шашны онол З үндсэн бүлэгт хуваагддаг. Үүнд: 1. Шашны философи 2. Шашны тухай философи 3. Шашин судлал. Үүнээс:
1.       Шашны философи нь аль нэг шашны агуулгыг шууд зөвтгөж юмуу ямар нэг байдлаар засварласан янз бүрийн ойлголт, зарчим, хэм хэмжээ, арга зүй боловсруулдаг сургаал.
2.      Шашны тухай философи нь янз бүрийн шашны ерөнхий үзэл, зарчмууд, шашны ямар уг чанар болон үйл бүхий байдаг, зэрэг асуудлыг авч үзэн шийдвэрлэдэг сургаал.
3.      Шашин судлал нь шашны амьдралын янз бүрийн үзэгдэл, үйл явдлыг тоочиж, түүхчилж, цэгцэлж илэрхийлдэг онолын мэдлэгийн нэр мөн.
Шашин гэж юу вэ? Энэ талаар 200 – гаад тодорхойлолт байдаг тухай зарим судлаач дурдсан байдаг. Шашин бол хүн төрөлхтөн үнэмлэхүй аврагчаа мөн гэж сүсэглэн ер бусын, далдын, төгөлдөр хүчийг юу гэж ухаардгаа илэрхийлдэг итгэл үнэмшил, сүсэглэл, улмаар онол зэргийн цогц мөн.
Аврагч.  Аливаа шашны хувьд жинхэнэ аврагч бол ер бусын, төгөлдөр, далдлагч хүч байдаг. Чухам ямар хүч вэ гэдгийг шашин бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Үнэмлэхүй аврагч нь: буддын шашинд – бурхан, христос шашинд – god /бурхан тэнгэр/ ислам шашинд – аллах тэнгэр.
Шашны туршлага. Энэ бол бурхан тэнгэрлэг бодит байдалтай хүн харьцдаг янз бүрийн харилцааны цогц мөн. Ийм харилцаатай хүнийг шашинлаг, сүсэгтэн гэж үздэг.
Оюун ухаан, хэл, бишрэл З – ын харилцаа бол шашны туршлагын нэн чухал бүрдлүүд. Шашны туршлагын нэн чухал бүрдэл бол мистицизм мөн. Түүний тайлбар ёсоор нууц хүч хүн төрөлхтний амьдралд нөлөөлж байдаг. Тийм далд ертөнцийг эмпирик ба логик аргаар биш харин увьдсын мэдрэмж, оюун ухаанаас дээгүүрх гэгээрлээр нээдэг. Мистицизмийн үндсэн төрлүүд нь оккультизм, эзотеризм хоёр мөн.
Тейизм- бүхнийг мэдэгч, чадагч ганц бурхан тэнгэр байдаг гэж үздэг. Ийм үзэл жүүд, христос, исламын шашинд байдаг.
А. Дейизм- бурхан тэнгэр ертөнцийг анхлан бүтээсэн бөгөөд түүнээс хойш ертөнцийн хэрэгт оролцож ирээгүй гэдэг үзэл.
Б. Пантейизм- байгаль өөрөө өөртөө шалтгаан, байгалийн юм бүхэн бурхан тэнгэрлэг шинжтэй гэдэг үзэл.
В. Атейизм- бурхан тэнгэр байдгийг үгүйсгэдэг үзэл /дейизм, пантейизм хоёр нь тойруугаар бурхан тэнгэрийг үгүйсгэдэг/
Агностицизм- анх энэ нэр томьёог 1869 онд английн байгаль шинжээч Томас Хенри Хексли хэрэглэсэн гол утга бол хүн ёс суртахуунлаг байна гэдгийг би үгүйсгэж ч, нотолж ч чадахгүй байж болдог гэсэн санаа ажээ. Д.Юм, И.Кант нар нар агностицизмийн төлөөлөгчид боловч тэд танин мэдэхүйг үгүйсгэгч нар биш, харин танин мэдэхүйд дээд хязгаар, эцсийн үр дүн байх бололцоогүйг өөр өөрийн онолын үүднээс илэрхийлсэн.
Секуляризм- /латинаар secularis- энэ дэлхийн/ ерийн ярианд энэ дэлхийн үйл явдалд санаа тавихыг секуляризм гэж нэрлэх нь бий. Шашны тухай философид: хүн төрөлхтөн жинхэнэ ашиг сонирхлоо өөрсдийнхөө амьдарч буй ертөнцөөсөө олж тогтоох ёстой гэж үзэхийг секулярист үзэл гэдэг. Энэ үзлээр бол үнэн мэдлэгийг гагцхүү шинжлэх ухааны эрэл хайгуулаар олж чадах бөгөөд шашин бол бодит байдлаас гаж мэдлэг мөн гэдэг.
Хүн төрөлхтний мэдлэгийн бусад төрөл, шашин хоёрын харьцаа
Дэлхийн том шашнууд ба шинжлэх ухаан. Энэ хоёрт зарим нийтлэг тал байдаг. Ж:
·         Хүн төрөлхтний амьдралын сайн сайхны төлөө чиглэсэн зорилго бүхий байдаг.
·         Гэгээрүүлэх үйл бүхий байдаг.
·         Төр, улсын үйл хэрэгт идэвхтэй нөлөөлдөг.
·         Аль алины нь хүсэл эрмэлзэл эзэрхэхийн төлөө байдаг.
Тэдгээрт олон ялгаа бий:
o   Шашны үүсэл хүн төрөлхтний түүхийн нилээд өмнөх үед хамаарна. Ш/У-ы үүсэл нь төрт нийгмүүдийн нөхцөлд хамаарна.
o   Шашин нь сүсэг бишрэл хоёрт үндэслэдэг. Ш/У нь үнэн гэж үзэж буй мэдлэгт үндэслэдэг.
o   Онтологийн үүднээс шашин нь эзотеризмд, Ш/У нь натурализм, техницизм, технологизмд үндэслэдэг.
o   . Ш/У-ы салбарууд өөр өөрийн онцлогийн үүднээс эмпирик ба логик янз бүрийн аргуудаас сонгон ашиглаж байдаг. Харин шашин бол бишрэлийн мэдлэг бий болгох тогтолцоот аргатай байдаггүй. Харин бишрэлийн мэдлэгийг бий болгох З үндсэн уг сурвалжтай. Үүнд: а. Дээд нэгдэл \үнэмлэхүй аврагч байдагт холбогдох судар сургаал, айлдлаар дамжуулан авч сүсэглэхүй\ б. Хувийн туршлага \сүсэгтэн шашны догдлон мэдрэхүйгээрээ бий болгодог туршлагын зүйл\ в. Зарим шашинд байгалийн тухай жич онол байдаг. Тэр нь оюун, ажиглалт хоёрт үндэслэдэг.
o  Шашин Ш/У 2 аль аль нь нийгмийн амьдралд эерэгээс гадна тодорхой нөхцөлд сөрөг нөлөө үзүүлдэг нь бие биеэ буруутган шүүмжлэх нэг чухал шалтаг, шалтгаан болдог.
o  Хүн төрөлхтний амьдралд үзүүлэх ач холбогдол нь Ш/У-ы хувьд байнага өсдөг, шашны хувьд янз бүр байдаг.
o  Шашин нь ерийн ухамсрын ба онолын төвшинд оршдог, Ш/У ямагт онолын төвшинд оршдог.
o  Шашин нь нийгмийн цогц тогтолцооны тогтвортой уламжлалт шинжийг, Ш/У энэ тогтолцооны өөрчлөмтгий талыг илэрхийлдэг.
Сүнс, хойт насны асуудал орчин үеийн шинжлэх ухааны судалгааны объект болсон. Мэдлэг бишрэл 2 бие биенээ үгүйсгэх биш харин нэг нь нөгөөдөө харилцан нэвтэрдэг болжээ. Шинжлэх ухаанд бий болдог бишрэл бол хүний оюун ухааны бүтээл болж байдаг. Шашин бол бишрэлийг үл өөрчлөгдөх мэдлэг байдлаар тунхагладаг.
Шашин ба философи:
Шашин бол тодорхой шалтгаантай байдаг тухай үзлийг ХХ зууны олон философи илэрхийлж ирсэн. Тэдгээр нь христос шашинд байдаг бурхан тэнгэрийг үгүйсгэсэн утгатай. Энд 5 философи баримтлалыг дурдая:
1.      Фридрих Ницше христосыг өвөрмөцөөр үгүйсгэдэг. Есүсийг цовдлуулснаас хойш түүний талаарх мэдээ худал гэсэн. Түүний тулгуур 2 категори “эзэрхэх хүсэл эрмэлзэл”, “үлэмж хүн” гэдэг 2 ойлголт атейст агуулгатай. Эзэхэх хүсэл эрмэлзлийг дээдлэн тунхаглажээ.
2.      Экзистенциализмийн атейст жигүүрийн төлөөлөгч Ж.П.Сартр ” Экзистенциализм бол гуманизм мөн” гэдэг бүтээлдээ: Бурхан тэнгэр байдаг бол тэр нь юуг ч өөрчилж чаддаггүй хэмээн экзистенциализм мэдээлдэг. Яагаад гэвэл Бурхан тэнгэр бол цэвэр субектив чанар мөн гэжээ.
3.      З.Фрейдийн үзлээр шашин бол дарамтат янз бүрийн үйлдлээс болж хамт олонд туссан невроз өвчин, бүтээгч сэтгэлгээг хориглогч олиггүй бүрдэл гэжээ.
4.      Л.Фейербахын антропологи атейзмд Бурхан тэнгэр бол дутагдал бүхнээсээ салсан зан суртахуунт хүн, хүн төрөлхтний зан суртахууны янз бүрийн ойлгоцын проекц мөн гэж “Христос шашны мөн чанар” зохиолдоо бичжээ.
5.      Постструктуралист- постмодернист философидолтын агуулгаас: үгс бол тэмдгүүдийн түгжигдмэл тогтолцоо. Бурхан тэнгэр гэдэг нь үнэмлэхүй бодит байдал биш, бидний хэлний тогтолцоон дахь үг хэллэг юм гэдэг.
Шашин ба ёс суртахуун: зарм судлаачийн тайлбарласнаар ёс суртахуун нь шашинтай З харилцаа үүсгэдэг. Үүнд:
        I.            Автономи харилцаа. Ёс суртахуун нь шашны үзэл санаанд биш, гагцхүү оюун ухаанд үндэслэж буй үедээ автономи /бие даасан/ байдаг. гэдэг үзэл.
     II.            Гетерноми харилцаа: хэрвээ тухайн хүний ёс суртахуун шашны сүсгээс эсвэл шашны бий болгосон үнэлэмжүүдээс шууд хамаардаг бол тийм ёс суртахууныг гетерноми шинжтэй гэж үздэг. /тэр ёс суртахууны дүрмүүд гадаад уг сурвалжуудаас үүсдэг/
   III.            Теономи харилцаа. Ёс суртахуун бол шашны адил Бурхан тэнгэрээс уг сурвалжтай гэж итгэж буй нөхцөлд энэ харилцаа үүсдэг. Энэ нь сүсэгтэн хүний харилцаанд холбогддог.
Шашин ба урлаг. Шашны бүтцийн зохих элемент байдлаар урлагийн бүхэл бүтэн

      тогтолцоо бүрэлдэн тогтож иржээ. Энэ нь сүсэгтний ерийн ойлгоц, тухайн шашны онол, шашны үйлдэл зэрэг янз бүрийн төвшинд бүрддэг. Шашны урлагийн нэг чухал онцлог нь түүний бүрдэл хэсгүүд нэгтгэгдэж байж шашны зан үйл, сүм хийдийн үйл ажиллагааг  идэвхтэй, үр нөлөөтэй болгодог. Уг урлагийг нэг ёсны театрчилсан үйлдэл гэж болно. Энд үгэн урлаг бол шашны урлагийн хамгийн тодорхойлогч бүрдэл болдог. Шашны судар нь түүний агуулга зорилгыг илэрхийлдэг гүн бясалгал, философи үндэслэл, уран хэллэгт шүлэг, сургамжит бэсрэг үлгэр, дүрс лэл дүүрэн шидэт домгоос бүрддэг. Уран гоё ая, хөгжим, цамын бүжиг, залбирал, мөргөл, өргөл зэрэг нь шашны үгэн урлагийн  хүч чадал, нөлөөг хүчтэй болгодог. Уран зураг, уран баримал, уран хатгамал зэрэг нь нэг талаар шашны хэлийг утгын хувьд тод болгож, нөлөөг нэмэгдүүлдэг өвөрмөц хэл болдог. Урлаг нь нийгмийн амьдралд эерэг сөрөг ач холбогдол бүхий янз бүрийн үйл байдаг нь шашны урлагт бас хамаардаг. 

No comments:

Post a Comment