Sunday, January 21, 2018

     Шинэ үеийн философи     141041
1.      Сэргэн мандалтын үеийн европын философи
Renaissance- хүн төрөлхтний нэгэн чухал үе. Энэ үед европ, ялангуяа Газар дундын тэнгисийн улсуудад нийгмийн хөгжил хурдацтай явагдсан. Шинжлэх ухааны хөгжилд асар их дэвшил гарсан. Газар зүйн их нээлтүүд хийгдсэн. Эдийн засгийн хөгжлийн шинэ төвүүд бий болсон. Герман, Франц, Нидарерланд, Англид шинэ нийгмийн харилцаа бий болсон. Загалмайтны шашин ноёрхсон хэвээр байсан. Нийгмийн амьдралын дэвшлийг судалж философи сэтгэлгээнд ахиц гарсан. Философи нь танин мэдэхүй, арга зүй, нийгэм, хүн, хүний ёс суртахууны тухай зэрэг бүх салбарыг хамарч хөгжих болсон.
Гуманизм:  Сэргэн мандлын үеийн философийн нэг гол үзэл бол гуманизм байлаа. Гол төлөөлөгчид нь: Данте Алигьер, Роттердамын Эразм, Мишель Монтень нар юм.  Данте Алигьер: “Хүний амьдралын гол зүйл нь хүнлэг чанар, өөрийгөө ухамсарлахуй, хүний нэр төрийг хүндэтгэх юм. Хүн өөрөө эрхэт тэнгэр бөгөөд өөрийнхөө бурханлиг чанарт итгэх хэрэгтэй” гэсэн. Роттердамын Эразм: “Тэнэгийн магтаал” гэдэг ёгт зохиолдоо: “Мухар сүсэг бол ухаантайн шинж биш. Хүн бол ертөнцийн хамгийн дээд үнэт зүйл мөн. Бузардсан ертөнцийг аугаа их шинэчлэл, хүний оюун санааны өөрчлөлтөөс эхлэх ёстой.“ гэсэн.   Мишель Монтень: “Эсээнүүд”, “Аяллын сэтгүүл” зэрэг бүтээлдээ гуманист ёс зүйд гол анхаарлаа хандуулсан. “Туршлага” зохиолдоо сургалтын талаар өгүүлэхдээ: “Бусдын араас боол шиг дагасан хүн юу ч олдоггүй, юу ч хайдаггүй. Хүүхэд аливаа үнэнийг баталгаатай эсэхийг шалгаж сураагүй байхад нь түүнд бэлэн үнэнийг тулгаж байна. Гэтэл бусдын заавраар эсвэл хэн нэгний нэр хүндэд итгээд үнэнийг танин мэдэж болохгүй шүү дээ. Тиймээс хүнийг бие даан юмс, үзэгдлийг ажиглаж, үүнийхээ үндсэн дээр эрэгцүүлэн бодох, харьцуулах, үнэлэх, ярьж сурахад нь туслах хэрэгтэй. Сурсан зүйл бодит байдал хоёроос дадал туршлага бий болно. Харин дадал туршлага бол ур чадварын эх үндэс юм.” гэжээ. 
          2. XYII зууны европын философи:
Ф.Бэкон \1561-1626\: Мэдлэг, ш\у бол дээд үнэлэмж мөн. Тэр дундад зууны схоластик философид материалист үзлийн сөргүүлэн тавьсан. Эмпиризм ба индуктив аргыг үндэслэгч юм. Мaтери нь олон шинжтэй бөгөөд тэдгээрийн нэг нь хөдөлгөөн гэж үзжээ.
 Рене Декарт: рационализмыг үндэслэгч, Францын философич, шинэ үеийн философийг үндэслэгч. Жинхэнэ философи бол онол, аргаараа нэгдмэл байх ёстой. Зүйрлэвээс ургаа саглагар мод шиг байх ёстой. Модны үндэс нь метафизик \философи\, их бие нь философийн хэсэг болох физик, орой хэсэг нь бүх хавсарга шинжлэх ухаан. Үнэн нь ил тод байх тийм үндэслэлийг философи олдог байх ёстой. “Би сэтгэж байна, иймд би оршиж байна” гэсэн. Р.Декарт бурхан тэнгэрийг зөвшөөрч байсан ч онтологи сургаалаараа дуализмыг номлогч байсан. Математик геометрийн зарчмын үндсэн дээр мэдлэгийн тогтолцоог байгуулах гэсэн Декартын зорилтыг Голландын философич Бенедикт Спиноза үргэлжлүүлэн гүйцээсэн.  
Бенедикт Спиноза \1632-1677\  Декартын дуализмыг Б.Спиноза үл зөвшөөрч монист онтологи боловсруулжээ. Түүний үзлээр байгал өөрөө өөртөө шалтгаан, өөртөө бурхан тэнгэр, мөнхийн бүтээгч эхлэл мөн гэсэн. Б.Спиноза мэдлэгийн З төрөл байдаг тухай сургаал боловсруулсан. Үүнд: 1. Мэдрэхүй \санаа бодол\ 2. Оюун бодол оюун ухаан 2-оос тогтдог ойлгоруй 3. Баттай үнэн мэдлэгийн үндэс болдог оюуны интуици гурав.
3.Европын соён гэгээрүүлэгчдийн үзэл онол:
 Мари Аруэ-Вольтер: Хүний сэтгэл ба ухамсар материаллаг шинжтэй. Бурхан тэнгэрийн эрх чөлөө хязгаартай. Хүн байгалийн хуулиудад захирагддаг. Хүн бол “нийгмийн амьтан”.
 Ж Руссо: хүний сэтгэл \сүнс\ мөнх бөгөөд хойт нас гэж байдаг. Хүн төрөлх чанараараа аятай сайн бөгөөд гагцхүү хувийн зохион байгуулалт нь түүнийг хорон муу болгож байдаг.
 Д.Дидро: Хүн хүсэл тачаалаар дүүрэн байдаг ч оюун ухаанаа үйлдлээ удирддаг. Хүнд сайн муу аль аль нь бий. Ёс суртахууны мэдрэмжийн хамгийн чухал илрэл нь харилцан хайрлах, дэмжих, сайн үйл хийх эрмэлзэл мөн гэжээ.
 К.Гельвеций: Хүний үйл ажиллагаа авхр үйлдлийн хөдөлгөгч хүч нь биемахбодийнх нь ханамж ба зовлон хоёр байдаг. Хүн биеийнхээ ханамж руу тэмүүлж, зовлонгоос зугатаж байдаг.
 Пол Гольбах: Байгал бол янз бүрийн бодисын нэгдлээс, орчлон дахь бидэнд ажиглагддаг янз бүрийн хослол ба янз бүрийн хөдөлгөөнөөс эш авсан аугаа их бүхэл мөн. Байгалийн олон янз үйл явцын мөн чанар ба үндэс нь матери мөн. Матери бол бидний эдрэхүйд ямар нэг байдлаар нөлөөлдөг бүхэн мөн гэжээ.
            Хүний тухай эдгээр философи баримтлал нь Францын соён гэгээрүүлэгчдийн нийгэм улс төрийн үзэлтэй нь уялддаг. Түүхэнд гэгээрсэн хүн гол үүрэгтэйн тухай тэдний үзэл нь шашны үүднээс биш харин оюун ухаан, шинжлэх ухааны ззднээс гэгээрэхийг ярьсан байна.
1.      Германы сонгодог философи
Иммануил Кант \1724-1804\ Янз бүрийн философийн ерөнхий үзэл бол тэдгээр нь онолын оюун ухаан, практик оюун ухаан 2-ыг хольж хутгасны үр дагавар мөн гэж үзсэн.  Түүний философийг шүүмжлэлт, шүүмжлэхээс өмнөх гэж  2 хувааж авч үздэг. Эхнийх нь ертөнцийн байгууламжийн асуудал байдаг. 2 дахь нь шүүмжлэлт философи. “Дан оюун ухааныг шүүмжлэх нь” бүтээл 1781 онд бичсэн. Түүний философийн гол судалдаг зүйл нь хүн мөн. Бидний мэдлэг туршлагаас эхтэй гэдэг эмпирик философичдийн үзлийг зөвшөөрсөн. Хүний оюуны сонирхол 4 үндсэн философи асуудлаар илэрдэг. Үүнд:
 1. Би юу мэдэж чадах вэ?
 2. Би юу хийх ёстой вэ?
3. Би юуг найдвараа гэж итгэх ёстой вэ?
4. Хүн гэж юу вэ?        И.Кантынхаар онолын философийн судлах зүйл нь “өөртөө байгаа юмс” биш, ямар нэгэн хүн ба улмаар нийгэм бүхэлдээ биш, харин үний танин мэдэхүйн үйл ажиллагаа, хүний оюун ухааны хуулиуд ба тэдгээрийн хязгаарыг тогтоохуй мөн гэсэн. Орон зай цаг хугацааг авч үзсэнээс гадна “нэгдэл”, “олонлог” “бүхэл чанар”, “бодит чанар”, “шалтгаацал” зэрэг категорийг оюун бодлын априори хэлбэрүүд болдгийнх нь хувьд боловсруулжээ. Хүн бурхан тэнгэрт итгэдгээрээ ёс суртахуунтай байгаа хэрэг биш, харин ёс суртахуунтайнхаа ачаар бурхан тэнгэрт итгэдэг гэсэн. \дундад зууныхаас эсрэгээрээ\  
Иоганн Готлиб Фихте \1762-1814\ Кантын философийг засвалах гэсэн оролдлого хийсэн. Субъектив гносеологийн үүднээс аливаа бүхний эхлэл бол Би-гийн үйл ажиллагаа мөн. Хоёр янзын Би байдаг. Үүнд: 1. Бодгаль буюу эмпирик ахуй байдалтай Би 2. Эзэн тэнгэрлэг абсолют Би. Фихтегийн энэ үзэл бол хүн ба нийгэм бол байгалийн үзэгдлүүдээс ялгаатайг илрүүлэхэд чухал алхам болсон. Түүний залгамжлагч нь Ф.Шеллинг юм. Танин мэдэхүйг нэгэн төрөл урлаг гэж үзсэн.     
Георг Вильгельм Фридрих Гегель \1770-1831\ Түүний философи сонгодог идеализмын оргил болсон. Дэлхийн оюун ухаан бол ертөнцийг бүхэлд нь бүтээж хөгжүүлдэг үндэс ба субъект болдог бүрэн объектив, биет биш зүйл, санаалаг эхлэл. Түүнийг бүтээгч үйл ажиллагааны ерөнхий схем н “туйлын санаа” юм. Нарт дэлхийд байгаа бүхэн бол туйлын санааны бүүдгэр тусгал, түүний идэвхит шинжийн үр дүн мөн. Дэлхийн оюун ухааны баялаг өрнөх үйл явц З шаттай. Үүнд:
1.      Логикийн үнэн. Энэ бол өөрөө өөрөөсөө логик категориудын тогтолцоог бүтээгч биет биш, “дан” сэтгэхүй мөн
2.      Байгалийн шат. Энэ бол санааны гадаад материаллаг бүрхэвч буюу эсрэг тал. “Өөр ахуй” гэж нэрлэсэн.
3.      Туйлын оюуны шат . Энэ бол дэлхийн оюун ухаан өөртөө буцан ирж буй дээд шат Туйлын оюуныг ухамсарладаг хэлбэрүүд бол урлаг, шашин, философи З мөн. Гегелийн философи дэлхий дахины оюуны амьдралд эерэг, сөрөг аль алинаар нөлөөлсөөр ирсэн.
Людвиг Фейербах \1804-1872\ Тэр материализм, атеизмыг тунхагласан. Танин мэдэхүйн онолын түвшинд мэдрэмж туршлага 2-ыг чухалчилсан. Онтологи, гносеологийн салбарт материализмыг тууштай баримталсан. Христос шашныг шүүмжилсэн. Бурхан тэнгэр бол ертөнцийг бүтээгч биш. Шинэ шударга нийгэм бүтээхийн тулд хайрын шашин бүтээх ёстой гэсэн. Шинэ философийн төвд хүн байна.
Карл Генрих Маркс \1818-1883\, Фридрих Энгельс \1820-1895\ нарын боловсруулсан философи, эдийн засаг, нийгмийн сургаал нь “Марксизм” нэртэй. Ф.Энгельс: “Дюрингийн эсрэг”, “Л.Фейербах ба Германы сонгодог философийн төгсгөл”, “Байгалийн диалектик” зэрэг бүтээлдээ: философийн үндсэн асуудал бол сэтгэхүй ахуйд, оюун ухаан байгалд харьцахтухай асуудал мөн бөгөөд философичид түүнийг хэрхэн шийдвэрлэснээрээ материализм, идейлизм гэсэн хоёр лагерийн нэгэнд багтдаг гэсэн.

Марксизм нь тухайн үеийнхээ ш\у, философийн чухал чухал үр дүнг өөртөө шингээж, хүн төрөлхтний түүхийн олон чухал үйл явдал, капиталист нийгмийн зарим үзэгдлийг эмпирик үндэслэгээгээ болгосон сургаал юм. 

1 comment: