Sunday, January 21, 2018

          Соёлын философи        Соёл гэж юу вэ?
Соёл бол нийгмийн амьдралын үндсэн бүх хүрээг хамаардаг нэн олон талт нийгмийн үзэгдэл тул судалгааны өөр өөр чиглэлийн төлөөлөгчид бие биенээсээ ялгаатай тайлбар өгдөг. Соёлын тухай өөр өөр тодорхойлолтод гносеологи, логик, үнэлэмжийн онол, үйлдлийн тухай онол \праксиологи\ аль нэгний юмуу заримынх нь үүднээс авч үзвэл зохих нийтлэг санаа, үндэслэл байдаг. Дүгнэж үзвэл:                                                                   1.Соёлыг юм, баялаг гэж биш, баялгийг бүтээдэг үйл ажиллагаа гэж үзэх ёстой. Ж: з\б-лт, авир үйлдэл, мэдрэмж үнэлэмж зэргийг ү\а-нй тодорхой төрлүүд гэж үзэж болох юм.             2. XIX зууны дунд үеэс хойш соёлыг үнэлэмж хэмээдэг үзэл дэлгэрч ирсэн.                              З. Соёл бол хүний үйлдлийн аливаа төрлийг хамаардаг бөгөөд гэхдээ соёл нь шууд байдлаараа уг үйлдэл өөрөө биш, харин тухайн үйл хэрэгжих з\байгуулалт, аргын тал.      4. Соёл бол нийгэм хүү төдийгүй байгаль руу бас ханддаг. Интеграль байдлаар тодорхойлбол:  Соёл бол тухайн субъект үйл ажиллагаандаа зохих утга холбогдолтой танин мэдэхүйн болон үнэлэмжийн харилцан уялдаат тодорхой байр сууринаас байгалийн зүйлийг нийгийн зүйл болгодог, нийгмийн зүйлийг тухайн нөхцөлд зохицуулан өөрчилж байдаг арга мөн. Тийнхүү соёл бол үнэлэмж арга хоёрын уялдаа мөн. Соёл судлал, соёлын философи хоёрыг ялган ойлгох ёстой.        
           Соёлын философи бол: метафизик, соёлын амьдралын универсаль асуудлуудыг авч үздэг. Үүнд: Соёлын мөн чанар, үүсдэг үндсэн шалтгааныг шашны холбогдох тайлбар, ш\у-ы зохих ололт зэрэгт үндэслэн тайлбарлаж, холбогдох хамгийн ерөнхий зарчмуудыг боловсруулах зорилгыг соёлын философи дэвшүүлж, уг зорилгоо биелүүлж байдаг. Соё судлал бол: соёлын тодорхой тодорхой үзэгдлийг бие даасан үзэгдэл мөний нь хувьд авч үзэж янз бүрийн шинж ба үйлийг нь тоочин илэрхийлж байдаг.
           Соёлын философи угтаа үнэлэмж илэрхийлдэг сургаал байж, үүний улмаас асуудлыг шийдвэрлэсэн өөр өөр шийдлийнхээ дүнд янз бүрийн чиглэлд хуваагддаг.
“Соёл судлал” гэдэг ойлголт бол соёлын тухай өч төчнөөн салбар бүхий шинжлэх ухааны ерөнхий нэр мөн.  
Соёлын тухай философийн үүсэл хөгжил \эртний үеэс XIX зууны дунд үе хүртэл\
Германы сэтгэгч А.Мюллер “соёлын тухай философи” гэдэг нэр томъёог XIX зуунд анх хэрэглээний эргэлтэнд оруулсан. Соёлын үзэгдлүүдийг философийн үүднээс тайлбарлахыг оролдсон нь эртний софистуудын үе юм. \Эртний Грекийн Платон, Ромын Цицерон, Сенека, Корнелий Тацит\ Тэд бие хүний боловсрол, ёс суртахууны өнднрлөгийг соёлын түвшний үзүүлэлт болгодог байжээ. Европын сэргэн мандлын үеийн сэтгэгчид хүн төвт үзэл \антропоцентризм\, пантеизм, гилозоизмыг ялангуяа урлагийн асуудалтай нягт холбож байсан. Тэд соёл бол хүмүүжлийн зорилгот үйлдлийн үр дүн гэж үзсэн Грек Ромын сэтгэгчдийн үзлийг сэргээн сурталчилсан.
Европын шинэ үеийн сэтгэгчдийн дотроос Ф.Бекон урлагийг соёлын мөн чанар нь гэж үнэлсэн. Т.Гоббс: Шинжлэх уаан бас соёлын нэг хэсэг бөгөөд гэхдээ тэр нь соёлын мөн чанар биш, харин шашин, эдийн засаг, урлаг зэрэгтэй нэг зиндааны байдаг гэсэн. Италийн Джанбатиста Вико: нийгмийн хөгжил болбоос шашны зан үйл, гэрлэлт, оршуулга зэрэг соёлын элементүүдээр илэрдэг хамтын оюун ухааны хөгжилд үндэслэдэг гэж үзжээ. Германы Иоганн Готфрид Гердер \1774-1803\ соёлын тухай философийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Гердер: Соёл бол бурхан тэнгэрийн дээд нээгдэл биш, харин байгалийн ба нийгмийн зүйлийг хувирган өөрчилж байгаагийн , хүн төрөлхтний практик үйл ажиллагааны үр бүтээл мөн. Хүн соёлыг бүтээдгээрээ өөрийгөө бас бүтээдэг гэж үзсэн. Тэр бас соёлыг “эрдэмтдийн”, “ард түмний” гэсэн хоёр янз байдаг гэсэн. И.Кант: “Хүн олон зорилготой тулгарч байдгаас эцсийн зорилго нь соёл байдаг. Хүн хүмүүжлийн соёлыг эзэмшинэ гэдэг бол тэрээр амьтан шинжээ аль болохоор дарж, инстинктдээ захирагдах биш, ёс суртахууны хэм хэмжээнүүдээр үйлдлээ удирдуулдаг гэсэн. Мөн И.Кант: “Урлаг, шинжлэх ухаан хоёр хүнийг иргэншүүлдэг болохоос соёлжуулж чаддаггүй.” Мөн нийгэм соёлтой байна гэдэг бол иргэд нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нөхцлөөр хангагдсан байна гэсэн үг. Харин нийгэм иргэншсэн байна гэдэг бол эрх чөлөөгөөр хангагдсан байна гэсэн үг биш. Иргэншсэн нийгэм бол гишүүдийнхээ амьдралыг дэглэсэн албан ёсны сахилга батанд үндэслэдэг. Хүн төрөлхтний ирээдүй бол иргэншлээс соёлд шилжихүй мөн. гэсэн.
          Германы сонгодог идеалист Фридрих Вильгельм Иозеф Шеллинг: Урлаг бол соёлын хамгийн чухал хэсэг мөн. Жинхэнэ сайхан бол зөвхөн соёлын ертөнцөд хамаардаг бөгөөд байгалийг зөвхөн бүхэлтгэн үзэж буй үед түүнийг сайхан гэж ойлгож болно гэсэн. Георг Вильгельм Фридрих Гегель “Оюун санааны феноменологи” зохиолдоо соёл бол дэлхийн оюуны янз бүрийн хэлбэр өөрөөсөө бусдынсаж буй үйл явц мөн. Энэ нь урлаг, ёс суртахуун, шашин зэрэг соёлын аливаа төрөл бол хүн төрөлхтний үйл ажиллагааны үр дүн мөн гэсэн санааг илэрхийлсэн.
XIX зууны сүүлийн үеийн Европын сэтгэгчдийн боловсруулсан соёлын философи:
XIX зууны сүүлийн хагас үеэс европын философийн шинэ үеийнхний зарим төлөөлөгч “Кант руу буцаад” гэсэн лозун дэвшүүлсэн. Ингэснээр шинэ Кантч философи үүссэн. Нэг төлөөлөгч нь Г.Риккерт \1863-1936\. Тэр үнэлэмжийн тухай онол боловсруулсан нь дашрамдаа соёлын тухай онол болдог. “Соёл бол ерөнхий ач холбогдолтой үнэлэмжүүдээр холбогдож, тэдгээр үнэлэмждээ эрхэм нандин байдаг объектуудын цогц мөн” гэсэн. Эрнст Кассирер \1874-1945\ “Символын хэлбэрийн тухай философи” бүтээлдээ: “Хүн бол бэлгэдлүүд бүтээгч амьтан мөн” гэсэн. Кассирерийн үзлээр Соёл бол сэтгэлийн бодит байдал, гагцхүү хүн төрөлхтний ухамсрын хөгжил бий болдог хүрээ мөн бөгөөд соёл нь хүмүүсийн материаллаг амьдралын нөхцөлтэй огт холбоогүй байдаг.
Марксист биш социологийн зарим сургаал дахь соёлын онол:
Английн позитивист флософич Герберт Спенсер \1820-1903\: Хүмүүс амьтан мөнийхөө хувьд хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж, илүү чадварлаг нь тэсэн үлдэж шалгардаг байх нь нийгэм урагшлан хөгжихөд гарцаагүй чухал гэж номлосон. Гераны социологич, түүхч, эдийн засагч Макс Вебер \1864-1920\: Соёл бол нийгмийн тогтолцооны давхарга биш, харин эдийн засагтай тэгш эрхт нэг хэсэг мөн. Соёл нь цөөнгүй тохиолдолд нийгмийн хөгжлийн шийдвэрлэгч хүчин зүйл болдог гэсэн.
Герман дахь амьдралын тухай философи ба соёлын талаарх шинэ үнэлэмж:
Фридрих Ницше: “Трагедийн төрөлт буюу эллиний соёл ба пессимизм”, “Амьдралд түүхийн шинжлэх ухааны ашиг ба хорын тухай” бүтээлүүддээ оюуны соёлын зарим төрөлд волюнтаризмын үүднээс үнэлгээ өгсөн. Ф.Ницше урлагийг ш\у-аас ямагт дээгүүр тавьж, ш\у-ыг урлагт зөвхөн дөхөж буй оюун ухааны мэдлэг байдлаар тайлбарлажээ.
В.Дильтей \1833-1911\, Г.Зиммель \1858-1918\ нар амьдралын тухай философио хэрэг дээрээ соёлын философи болгож хувиргасан.
XIX-XX зууны зааг үеийн Оросын сэтгэгчид соёлын философи асуудлыг авч үзсэн. Н.Я.Данилевский, К.Н.Леонтьев нар гол төлөөлөл нь юм. \Н.Я.Данилевский славянчлах үзлээр асуудалд ханддаг байсан.\  К.Н.Леонтьев панславизм, өрнөдчилөх хоёр үзэлд византизмыг сөргүүлэн тавьсан. Византизмын ачаар Оросууд хүчтэй төвлөрсөн улс байгуулж урлаг, шинжлэх ухаан, бичиг үсгээ хөгжүүлж улмаар цайлган сэтгэлтэй, тэсвэр тэвчээртэй, сайн ард түмэн болжээ. Мөн Леонтьев Орост либерал реформ хүчээ авахын хэрээр төрийн үндэс ганхаж, соёлын түвшин буурч байна гэжээ. Энэ үзэл нь шүүмжлэгчдэд шүршүүлсэн ч гүн утга бүхий үндэслэл томъёолсноороо тэдний анхаарлыг ч бас татсан байна.
ХХ зуун дахь соёлын философи сургаалууд:
Освальд Шпенглер \1880-1936\. Түүний бичсэнээр аливаа соёлын хөгшин насыг иргэншил гэдэг. Манай өнөөгийн эрин бол Ромын эзэнт улс задарч, эртны Грек, Ромын иргэншлийг бүдүүлгүүд халдан мөхөөсөн үетэй жишигдэхээр байна. Ийнхүү өрнөдийн ертөнц хөгжлийнхөө эцсийн шатанд байна гэж дүгнэжээ. Орчин үеийн Европын соёл хямрал, уналтанд байгаа тухай Ницше, Шпенглер нарын үзлийг испанийн философич Х.Ортега-и-Гассет дагахдаа зарим нэмэлт үндэслэгээ гаргажээ. Тэр “олон түмэн”, “бослого” гэдэг хоёр үгэнд өвөрмөц утга оруулсан. “Олон түмний бослого” гэдэг бүтээлдээ үлгэр дууриалгүй хүмүүс \дундаж хүмүүс\ мөн гэжээ. Олон түмэн доороос ч дээрээс ч бүрддэг. Харин сонгодог хүмүүс бол өөртөө өндөр шаардлага тавигчид гэсэн.



























Фрейдист ба неофрейдист соёлын онол:
Зигмунд Фрейдийн соёлын философи баримтлал нь түүний психоаналитик сургаалийн бүрэлдэхүүн хэсэг болно. З.Фрейд соёлыг зөвхөн оюуны биш, бас материаллаг ололт гэж өргөн утгаар ойлгосон. Түүний бүтээлүүдэд соёл, иргэншил гэдэг 2 нэр томъёог ижил утгаар хэрэглэсэн. Түүнй үзлээр шударга ёс бол хүмүүс нийтээрээ ба тус бүртээ соёлын шаардлагуудад захирагдахын зайлшгүй хэрэгцээ, сэтгэлзүйн үүднээс хэлбэл анхдагч инстинктүүдээ хазаарлан барих шаардлага мөн. Соёл бол анхдагч дур хүсэл, анхдагч догдлолоос янз бүрийн хар муу хүч гарч ирэхийг саатуулагч хамгаалах механизм мөн. Тиймээс бодгаль эрх чөлөө бол соёлын ололт биш ажээ. Түүний шавь философич    Отто Ранк \1884-1939\ : Эхийн хэвлийд тавтай байсан хүүхэд төрмөгцөө дайсагнагч орчинд бүчүүлж, улмаар төрөхийн бэртэл авдаг. Тохь тухаа алдсан байдлаа гэтлэн давах арга зам нь соёлын зам мөн гэжээ. Соёл бол гадаад ертөнцийг эхийн өвөртэй төсөөтэй болгон хувиргахад чиглэсэн чармайлтуудын цогц мөн. ж: хүн өөртөө сууц бүтээдэг нь эхийн өвөртэй төсөө бүхий зүйл бүтээж буй нь юм гэсэн. Фхейдийн шавь Карл Юнг: соёлын суурь элемент бол янз бүрийн шидэт домог \миф\ байдаг бөгөөд, тэдгээрт хамтын ухамсаргүй сэтгэлийг тээгч анхны дүр \архетип\-үүд үзэгдэн илэрдэг.
Германы эрдэмтэн Карл Манхейм \1893-1947\ : Соёл дахь мөргөлдөөн нйгийн амьдрал дахь рациональ зүйл, иррациональ зүйл хоёрын харилцаанд хамгийн тод илэрдэг гэж дүгнэсэн. Голландын түүхч соёл судлаач Йохан Хейзинга \1872-1945\: “Тоглоомч хүн” \1938\ гэдэг бүтээлдээ: “Хүн гагцхүү тоглож байж л өөрийгөө соёл бүтээгч амьтан мөнийг хэрэгжүүлдэг тул соёлын нөхцлөөс гадуур тоглоомын мөн чанарыг ойлгох бололцоогүй гэдгийг хялбарчлан ойлгож болохгүй” гэжээ. Германы гуманист, байгаль шинжээч эрд. А.Швейцер\1875-1965\ : соёлын материаллаг дэвшлээс оюуны дэвшил нь нийгэмд илүү чухал гэжээ. Оюуны дэвшлийг ёс суртахууны дэвшилтэй адилтгадаг. Орчин үеийн завгүй хүн  танин мэдэж, хөгжихийг биш, харин зугаацан цэнгэхийг, тэгэхдээ оюуны чармайлт аль болох бага шаардах зугааг дээдэлж байна гэж үзсэн. Соёлд ёс суртахууны үндэс заавал байх ёстой гэсэн. Оросын шашны философич Н.А.Бердяев: “Соёл бол ариун зүйл мөн” гэсэн. Учир нь: 1. Соёл нь уг үндсээрээ шашинтай холбоотой. 2. Шүтээн бол соёлын үндэс. Соёл уламжлалаа бүхнээс илүү хайрладаг нь сүм хийдтэй төсөөтэй. Постструктуралист- постмодернист соёлын онолын онцлог. ХХ зууны дунд үеэс хойш дэлхий дахинд цэрэгжилт, нийгмийн янз бүрийн эмзэг асуудлын хурцдал, мэдээллийн технологи ба биотехнологийн хөгжил, даяаршлын үйл явц зэрэг нь урьд нь модерн загвараар холбогдож ирсэн янз бүрийн соёлын харилцан хамаарлыг өөр шинэ загвараар солих бололцоог бүрдүүлж ирсэн байна. Тийм шинэ соёлыг зарим судлаач “постмодерний соёл” гэж нэрлэдэг болжээ. Тэмдгийн тогтолцоонд тэмдэглэгдэгч нь тэмдэглэгчээ тодорхойлдог гэж структурализмд үздэг бол постструктурализмд тэмдэглэгч нь тэмдэглэгдэгчээ тодорхойлдог гэж үздэг. Постмодернизмд хүнийг шинээр авч үздэг болсон. Постструктуралист- постмодернистуудын төлөөлөгчид тэмдэг бол ямар нэгэн юмны утгыг заадаг биш, харин түүний байхгүйг нь заадаг гэж үздэг. Соёлын тухай философийн янз бүрийн чиглэлийг түүхчлэн товч авч үзлээ.                      

No comments:

Post a Comment