Sunday, January 21, 2018

     Эртний дорно дахины философи    141041
Энэтхэгийн философи \НТӨ XY-X\
Энэтхэгийн философийн түүхийг:
1.      Ведийн үе \НТӨ XY-X\
2.      Брахман – буддын буюу сонгодог хөгжлийн үе \НТӨ VI-X\
3.      Сонгодог хөгжлийн дараах буюу индуизмийн үе \НТ X-XYIII\
4.      Шинэ ба нэн шинэ үеийн философи гэсэн 4 үед хуваадаг. 
Веда:
·         Ригведа – бурхдад зориулсан дуудлага, магтаалууд
·         Самаведа – ригведийн шүлгүүдийг шашны зан үйлийн дараалалд оруулж, шүлгүүдийн зориулалт, яаж хэрэглэхийг тайлбарласан.
·         Яджурведа – бөөгийн дуудлага, нууц тарни, шидэт үгийн цомирлог
·         Атхарваведа – янз бүрийн тохиолдолд хэрэглэх их бөө нарын шившлэг
гэсэн 4 гол судраас бүтдэг. Эдгээрт бурхад хүмүүс ургамал, амьтад, сав шим ертөнц хэрхэн үүссэн, орон зай, цаг хугацааны тухай, оюун ухаан, бие цогцсын үүсэл, юмс нэгээс нөгөөд хэрхэн шилжиж хувирдаг тухай асууддлуудыг голчлон домгийн сэтгэлгээний үүднээс тайлбарласан байдаг.                                                        
Брахман: - Буддын буюу сонгодог хөгжлийн үе
·         Миманса – шинжээтний тогтсон таалал \ сэтгэмж судалгаа гэсэн утгатай санскрит үгнээс гаралтай. Танин мэдэхүй, хүртэхүйтэй холбоотой танин мэдэхүйн асуудлууд\
·         Санкхья – ухаантны тогтсон таалал \тоо, тооцоо хийх,. Шалтгааныг хайхад чиглэдэг\
·         Йога – егүзэрийн тогтсон таалал \нэгдэл, оролцох, эмх журам, бодох, бясалгал\
·         Ньяа – тоотны тогтсон таалал \дүрэм, бодол, юмсын мөн чанарт орох, анализ хийх\
·         Вайшешика – ялгамжаатай өгүүлэгчдийн тогтсон таалал \юмсын ялгаа ба онцлог\
·         Ведента – мэдлэгтний тогтсон таалал \ведийн төгсгөл. Брахманы сургаалийг боловсруулдаг шашны сургаал\
Ведийг үл бишрэх сургаал:
 Жайнизм -  ялгуусны тогтсон таалал
чарвак  - локаята
буддизм – дотоодын тогтсон таалал гэсэн чиглэлүүдээс бүрддэг.
Буддизм НТӨ YI-Y зууны үед ёс суртахууны асуудлыг голлон үзэх байдлаар Энэтхэгт үүссэн. Үндэслэгч нь Шагимуни Сиддхарта буюу Будда. Цаашид дэлгэрүүлэгчид нь Манзушир, Нагаржуна, Асанга, Васубандха, Дигнага, Төвдөд Адиша, Зонхова, Монголд Абтай сайн хан, Пагба лам зэрэг юм. Гол сурвалж нь ганжуур, данжуур. Оюун ухааны энэ өв санд их 5 ухаан багтдаг. Эдгээрээс дотоод ухаанд:
1.      Вайбхашик \тайлбартан\
2.      Саутрантика \судартан\
3.      Мадхьямика \төв үзэлтэн\
4.      Йогачара \сэтгэл төдийтөн\
Эхний 2-ыг хинаяна буюу бага хөлгөн, дараагийн 2-ыг махаяна буюу их хөлгөн гэдэг. Хинаяна нь буддизмийн эхэн үед хамаарах ба Шриланка, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд азид, махаяна нь Төвд, Монгол зэрэг умар зүгийн орнуудад голлон дэлгэрсэн.
             “Бусдыг амгалан байлгах нь өөрөө амгалан болох хамгийн зөв арга. Бусдад хор хүргэвэл өөрийгөө хорлож байгаатай адил” Будда. Буддизм нь анх ёс суртахууны сургаал байдлаар үүсч хожим нь хинаяана \бага хөлгөн\ ба махаяана \их хөлгөн\ хэмээх 2 үндсэн чиглэлээр хөгжжээ. Буддагийн боловсруулсан “Дөрвөн үнэн”-ий сургаалд хүний амьдралын мөн чанарын талаар сургасан. Буддизмын гол сурвалж нь “Ганжуур”, “Данжуур” зохиол юм. Түүнд Энэтхэг, Төвдийн 3400 гаруй зохиол эмхтгэгдсэн. Шашны ёс суртахууны номлолоос гадна философи, логик, хэл шинжлэл, уран зохиолын онол, анагаах ухаан, техникийн ухаан, одон орон, зэрэг ш\у-ы төрөл бүрийн салбарууд багтдаг. Оюун ухааны энэ өв бол ухааны таван орон юм.
         Хоосон чанарын тухай номлолыг үндэслэгч Нагаржуна- гийн хоосон чанарын онолын хураангуй илэрхийлэл нь “Түрдэх үгүй, төрөх үгүй, тасархай үгүй, мөнх үгүй, ирэхүй үгүй, одохуй үгүй, ангид утгат бус, нэгэн утгат бус” хэмээх алдарт 8 үгүйсгэл мөн. Эдгээрт шалтгаалцал оршин байхуйн үүднээс юмсын мөн чанарыг зөв ойлгох аргын асуудлыг дэвшүүлсэн юм.
Хятадын философи
1.      Хятадын философийн угтал үе НТӨ IY зуун хүртэл
2.      Эртний Хятадын философийн үе НТӨ 600-200 он
3.      Дундад үе НТӨ 200- НТ Х зуун
4.      Шинэ үеийн Хятадын философи НТ Х зуунаас хойших үе
Конфуций \Кунз НТӨ 551- 479\ Гол бүтээл нь “Лүнь юй” \Ярилцлага ба өгүүлэл\  Бүх юмны анхдагч нь Тэнгэрийн хүсэл зориг гэдэг. Күнзийн үзлийн гол үнэ цэнэтэй хэсэг нь хүнлэг ёсны тухай үзэл юм. “Ли”- ёс горим, “Жэнь”- хүнлэг энэрэнгүй байдал, “Синь”- үнэнч шударга, “И”- үүрэг хариуцлага эдгээрийг багтаадаг. Кунзийн сургаалийг үргэлжлүүлэгчдээс алдартай нь Мэн-Цзы: санаа зовох, ичиж айх, найр тавьж өгөх, үнэн худлыг ялгах гэсэн 4 чанар бол хүнийг хүн байлгадаг гол чанар. Эдгээрийг хөгжүүлбэл хүн аяндаа боловсрон жинхэнэ хүн болно гэжээ. Хүнлэг ёсыг хэрэгжүүлэх нэг арга нь ёслолыг баримтлах явдал гэж үзээд: “Ёслол бус үйлийг бүү харагтун. ” Ёслол бус үгийг бүү сонсогтун. Ёслол бус үгийг бүү хэлэгтүн. Ёслол бус үйлийг бүү хийгтүн гэж сургажээ.
Даосизм Эртний хятадын философийн анхны урсгал, материалист чиглэлтэй. Гол зохиол нь “Улирлын бичиг”. Дао нь юмсын “зам”-ын тухай сургаал. Үндэслэгч нь Ях-Чжү. Түүний үзлээр дао бол ертөнцийн эхлэл, үндэс, оргил, төгсгөл нь бөгөөд бүхий л үйл явцын жам хууль болно. Юмс өөрчлөгдөх боловч жам ёс өөрчлөгдөхгүй. Түүнийг танн мэдэж амьдралаа зориулж чадвал жам ёсыг өөрийн ашиг сонирхолдоо хэрэглэж болно гэжээ.
Монголын философи сэтгэлгээ
Монголын философи сэтгэлгээний түүхийг агуулсан эх сурвалж хэрэглэгдэхүүн олон бий. Ардын аман зохиол, түүхийн эх сурвалжууд, хууль, уран зохиол, буддын философийн ном зохиолууд байна. Монголын философи сэтгэлгээний түүхийг дараах үед хуваадаг:
1.      Эртний монголын ертөнцийг үзэх үзлийн үүсэл хөгжлийн эхэн үе \Нэн эринээс XIIIв\
             А. Домгийн үзэл б. Шашны төсөөлөл в. Практик мэдлэг буюу бодит реалист үзэл
2.      Монголын эзэнт гүрний үеийн философи. Нийгэм улс төрийн сэтгэлгээ
3.      Монголын буддын философи сэтгэлгээний хөгжлийн үе \XYII-XIXв\. Энэ үеийн гол төлөөлөгч нь Хутагтай сэцэн хун тайж, Ойрадын Зая бандида Намхайжамц, Өндөр гэгээн Занабазар, халхын Зая бандида Лувсанпэрэнлэй, Агваандандар, Агваанхайдав, Агваанбалдан, Дамцагдорж, Данзанравжаа, нар.
·         Агваандандар\1758-1830\: Буддын гүн ухаан, шашин, учир шалтгааны ухаанаар 40 шахам бүтээл туурвижээ. Бүхний анхдагч эхлэл нь “маш нарийн тоос” гэсэн. Аливаа бодит юмс орон зайд орон цагт байнгын хөдөлгөөнтэй оршдог гэж үзсэн. Тэр гол төлөв буддын логикийн асуудллаар бүтээсэн.
·         Л.Агваанхайдав\1779-1838\   \одоогийн Төв аймгийн Мандал\
Шашин гүн ухааны 118 зохиолоос бүрдсэн 5 боть ном бичжээ. Юмс үзэгдэл биетэй бодьтой оршин буйг хүлээн зөвшөөрч тэдгээр нь шалтгаан нөхцлийн эрхээр бүтсэн  тул мөнх бус, иймээс үнэхээр бүтээгүй хоосон юм гэдэг төв үзлийн баримталсан. Нийгэм улс төрийн үзэлд хүний тухай асуудал зонхилох байр эзэлдэг. Мөн ёс суртахууны үзэл, агуулгатай соён гэгээрүүлэх чиг хандлагатай сургаал зонхилдог, шашныг шинэтгэх урсгалыг үндэслэгч юм.
·         З.Агваанбалдан \1797-1864\ \Одоогийн Хэнтийн Галшир сум\
Том, жижиг 96 зохиолоос бүрдсэн 6 боть ном бичжээ. “Тэрхүү харагдаж байгаа уул нуруу хад хавцал бүхнийг ажиглаж шинжлээгүй байх цагт барчийж тарчийж байх нь үнэхээр аймшигтай бөгөөд ер бусын хүч чадлаар буй болсон юм шиг харагдах буй за. Гэтэл тэдгээрийг сайн шинжээд ирэхийн цагт тэдгээр нь бүтээж буй болгосон олон хумхуудын нийлбэр цогц. Эдэнд тусгай нэгэн үлэмжийн хүч үгүй. Гагцхүү үзэгдэл нь хармагц мөн чанараа илэрхийлдэггүйд л хамаг учир оршино гэжээ. Хумхийн тоос нь бүдүүн, нарийн, маш нарийн гэсэн бүтэцтэй байх ба өөртөө шороо, гал, ус, хийн язгуур буюу чанарыг хадгалсан байдаг ажээ. Хөдөлгөөн бол эхлэлгүй мөнх хязгааргүй, устгагдашгүй зүйл бөгөөд орон нь хөдөлгөөний нөхцөл болохоос шалтгаан бус гэжээ.


No comments:

Post a Comment