Урлагийн философи
Урлаг гэдэг үгийг ерийн ухамсрын түвшинд “ур чадвар”, “эв
дүй”, “уран гоё”, “чадвар”, “чадварлаг үйлдэл” г.м уран эвсгийн утга
илэрхийлдэг бол философийн төвшинд онолын өөр өөр санаа агуулж ашиглагддаг.
Урлагийн тухай философи ойлголт, сургаалуудыг авч үзэх нь танин мэдэхүйн,
үнэлэмжийн, практикийн чухал ач холбогдолтой. Урлагийн тухай онолын үүсэл хөгжил.
Судлаачид урлагийн тухай философи үзлийг авч үзэхдээ гол төлөв эртний Грекийн
сэтгэлгээнээс эхэлдэг. Гераклит: Урлаг бол байгалийн сайхныг дууриахуй мөн гэж
үзжээ. Платон: урлаг бол хүмүүсийг бодит байдал руу ойртуулахын оонд түүнээс
холтгож, сэтгэлийн зохицлыг бататгахын оронд эвддэг гэж үзсэн байна. Аристотель
“катарсис” /чөлөөлөгдөх,
цэвэрлдэгдэх/
гэдэг категори хэрэглэжээ. Тэр Грект их дэлгэрсэн эмгэнэлт жүжиг үзээд хүмүүс
өөрсдийгөө сэтгэлийн цухалдалаас /аффектээс/ чөлөөлдөг
гэсэн. Аристотелийн үзлээр дууриахуйн З хэлбэр байна гэсэн. Үүнд 1. Юмсыг
байгаагаар нь 2.
Тэдгээрийн тухай бид бодож өгүүлж байгаагаар 3. Тэдгээрийг байвал зохихоор нь тус тус дууриахуй гэсэн. Дундад
зууны Августин, Фома зэрэг сэтгэгчид урлаг бол Бурхан тэнгэрийн илэрдэг
хэрэгсэл гэж үзжээ. Сэргэн мандалтын
үед урлаг гоо зүй хоёрт хүмүүнлэг үзэл шингэсэн байдаг. тэр үеийн урлаг соёлын
гарамгай төлөөлөгчид нь Леонардо да Винчи, Микеланжело, Боккачо, Шекспир,
Сервантес зэрэг суутнууд байв. Гэвч сэргэн мандалтын үеийн урлагийн философи нь
хүний бололцоог хэтхүүлэн үнэлсэн нь мухардалд оруулж улмаар шинэ үед урлагийн
философийн олон баримтлал шинээр гарах орон зайг нээсэн. /эстетик- гоо
зүй.../ Сонгодог гоо зүйд дараах категориуд онцгой
ач холбогдолтой. Үүнд: 1. Сайхан,
муухай 2. Гайхамшигтай ба гутамшигтай 3.
Эмгэнэлтэй ба инээдэмтэй
· Классицизм
XYI
зуунаас 1830-
аад он
· XYIII зууны II хагасаас
шинэ классицизмын үе бүрэлдсэн. Энэ үед үүсээд 1840 – өөд он хүртэл урлагт романтизм хүчтэй байсан. Ялангуяа
хөгжмийн салбарт /Ф.Шопен,
Г.Берлиоз, Ф.Шуберт, Ф.Лист/, /уран зургийн
төрөлд Э.Делакруа, Т.Жерико, Д.Констебл, О.Кипренский/, /уран
зохиолын ертөнцөд В.Гюго, В.Скотт, А.Дюма, Э.Гофман, М.Лермонтов/ тэдний
алдарт бүтээлүүд төржээ.
· Реализм,
дараа нь шүүмжлэлт реализм бодит байдлыг өргөн хамарчээ.
Сонгодог биш философийн чиглэлүүд ба модернист урлагийн онолууд
Урлагийг ойлгох онолын шинэ хэв маягууд үүссэн. Түүний гол төлөөлөгч
А.Шопенгауэр, Ф.Ницше нарын баримтлал дээгүүр орно. А.Шопенгауэрийн үзлээр
амьдрал бол мухар сохор, харанхуй, битүүлэг, хүснл эрмэлзлээр бүтдэг. Тийм
ахуйг ш/у
илэрхийлж чаддаггүй. Харин философи, мистик /далдын тэнгэрлэг зүйлд бишрэхүй/, урлаг З-т
л тийм бололцоо байдаг гэсэн. Тэрээр урлагийн янз бүрийн төрөл дотроос хөгжмийг
илүү дээдэлж, хөгжим бол ахуйг илэрхийлдэг хамгйн гол хэрэгсэл мөн гэсэн. Ф.Ницше “амьдрал”, “хүсэл эрмэлзэл” гэдэг
Шопенгауэрийн ойлголтуудыг шинэ санаагаар баяжуулж бататган сурталчилсан. Тэдний
үзэл “modern art” гэдэг нэр
томьёогоор нэгтгэн илэрхийлдэг янз бүрийн шинэчлэгч урсгал урлагийн онол,
практикт хүчтэй нөлөөлсөн. Модернизмд маш олон урсгал чиглэл байдгаас хамгийн
нөлөө бүхий нь футуризм, кубизм, экспрессионизм, деконструктивизм, имажинизм,
сюрриализм, абстракционизм, поп- арт, гиперреализм зэрэг болохыг судлаачид
тэмдэглэдэг. Авангардизмыг зарим судлаачид модернизмын эхлэл гэж үздэг.
Авангард- францаар тэргүүн отряд гэсэн үг. Модернизм, авангардизмын янз бүрийн
урсгал чиглэлд А.Шопенгауэр, Ф.Ницше нарын волюнтаризм, А.Бергсон, Н.Лосский
нарын интуитивизм, З.Фрейд, К.Г.Юнг нарын психоанализ, экзистенциализмын янз
бүрийн жигүүр, Франкфуртын сургуулийн төлөөлөгчдийн нийгмийн философийн
сургаалууд чухал нөлөө үзүүлж иржээ.
Урлагийн онол практик дахь постструктуралист- постмодернист философидолт
Постструктурализмыг залгамжлан 1960.1970-аад
оны зааг үеэс постмодернист баримтлал
гарч ирсэн. \Уг
эх \оргинал\-д эргэлзэж “уран бүтээлч” гэдэг уламжлалт ойлголтоос татгалзсан\ Энэ нь удаан
үргэлжлээгүй. Постмодернизмын дараах шинжүүд нь чухал ач холбогдолтой
гэж үздэг. Үүнд:
·
Оюуны соёлын аливаа төрөлд түүний дотор урлагт “текст”
гэдэг ойлголт онолын утгаар өргөн ашигладаг.
·
Соёл урлагийг олон түмний, дээдсийн гэж хуваахаас
татгалздаг.
·
Урлагийн бүтээлдээ тоглоомын арга ашигладаг.
·
“уран бүтээлч- урлагийн бүтээл” гэдэг уламжлалт
тогтолцооны оронд “урлагийн бүтээл- үзэгч, уншигч” гэдэг тогтолцоог дэвшүүлсэн.
·
Өмнөх үеийн урлагийн бүтээлүүдээс иш их татдаг. Өөрийнхөө
арга зүйн онцлогийн үүднээс гоо зүйн уламжлалт категориудыг агуулгын хувьд
өөрчилжээ.
Постмодернизм бол соёлыг
сүйдлэгч, урлагийг мөхөөгч гэж зүхсэн мэргэжлийн судлаачид цөөнгүй байдаг. Бас
постструктурализм постмодернизм нь эрин үеийн мэдрэмж мөн гэсэн хамгаалах
үзэлтнүүд ч байдаг.
No comments:
Post a Comment