Эртний өрнө дахины философи 141041
Эриний
Грекийн сэтгэгч Фалес анх удаа “Ертөнц юунаас үүссэн бэ?” гэсэн асуулт
тавьж түүндээ хариулж ертөнцийн бүх юмс
үзэгдэл “ус” лугаа зүйлээс үүссэн ба эргэж “ус” болон хувирч байдаг гэжээ.
Түүнтэй нэг үед амьдарч байсан Анаксимэн, Анаксимандр ертөнцийн андагчийг
агаар, апейрон гэх мэтээр үзжээ. Ус, апейрон, агаар бол бүтээгдээгүй, усташгүй
мөнх бөгөөд бүх юмс үүсэн бий болох субстанциаль, генетик эхлэл юм. Гераклит
“Ертөнц бол байнга дүрэлзэн асч байгаа “гал” мөн бөгөөд бүх юмс мөнхөд хувьсан
өөрчлөгдөж байдаг. Мөнхийн өөрчлөлт нь зайлшгүй зүй тогтолт “логос”-ын дагуу
явагдана. Юмсын өөрчлөлтийн эх сурвалж нь түүний доторх эсрэг тэсрэг талууд гэж
сургажээ. Пифагор ертөнцийн жинхэнэ ахуй, мөнхийн хувирч өөрчлөгдөшгүй мөн
чанар бол “тоо” гэсэн. Бүх юмс тооноос үүссэн, задарч мөхөөд тоо болж хувирдаг
гэж сургасан. Дээрх сургаалууд нь метафизикийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох
ахуйн тухай сургаалийн үүслийн үе юм. Парменид “Ертөнц буюу бодит байдал бол
ахуй хийгээд бурхан тэнгэр хоёроос бүрддэг. Ахуй бол орчлон ертөнцийн оюун
ухаан юм. Ертөнц энэ оюун ухаанаар л дамжиж хүнд шууд өгөгдөж байдаг гэжээ.
Платон:
Ертөнцийн жинхэнэ ахуй бол “төрөл” юм. Биет юмс үзэгдэл бол санаалаг ахуйн
бүтээгдэхүүн төдий юм. Үнэн мэдлэг бол мөнхийн ахуй болох төрлийн тухай мэдлэг
гэсэн. Математикийн тусламжаар танин мэдэж болохгүй мэдлэг байдаг. Түүнийг
математик дахь дедукцийн арга хэрэглэн боловсруулсан абсолют боловсронгуй
мэдлэг болох философи буюу диалектик гэнэ. Платоны хувьд оюун санаалаг төрөл,
ойлголтууд, туйлын мэдлэг бол хожим нь бид метафизик гэж нэрлээд байгаа шинжлэх
ухааны судлах зүйл юм. Платоны энэ санааг Аристотель гүнзгийрүүлэн хөгжүүлсэн. Диалектикийн
мөн чанар нь асуудлыг дэвшүүлэхэд, бүх үндэслэлд эргэлзэхэд оршдог бол дедукци
нь ямар нэгэн эхлэл болох баримтлалыг шууд хүлээн зөвшөөрч түүн дээрээ
тулгуурлан баталгаа хийхэд чиглэдэг. Аливаад эргэлзэж асуулт тавих нь түүнийг
танин мэдэж буй хэрэг биш. Аристотель ш\у-ы нотолгооны анхдагч эхлэл үндэслэл
болж байгаа зарчмуудыг “аксиом” гэж нэрлэсэн. Бүх ш\у-д гүйцэтгэдэг универсаль
аксиомуудыг философи сонирхдог гэдгийг онцлон харуулсан. Аристотель шалтгааныг:
1. Формаль
шалтгаан
2. Материаллаг
шалтгаан
3. Үйлдлийн
шалтгаан
4. Чиглэл
зорилгын шалтгаан гэж 4
бүлэгт хуваасан.
Үүнээс эхний 2 нь бүх
юмсыг бүрдүүлж байдаг хэлбэр, дараагийн 2 нь
юмсын өөрчлөлт төлөвшлийг тайлбарлах үндэслэл болдог. Аристотель ахуйн тухай
ойлголтыг 4 бүлэгт
хуваасан. Үүнд:
1. Ахуй
бол категори буюу ойлголт мөн.
2. Ахуй
бол үйлдэл буюу бололцоо, чадавхи мөн.
3. Ахуй
бол санамсаргүй тохиолдлын хувьсамтгай байдал мөн.
4. Ахуй
бол үнэн. \ахуй биш нь худал\ гэх мэт
Мөн категори нь ахуйн цөм гээд
категоруудыг ангилсан:
1. Субстанци
буюу мөн чанар
2. Чанар
3. Тоо
4. Харилцаа
5. Үйлдэл
6. Байршил
7. Цаг
хугацаа
8. Өөртөө
агуулах буюу хадгалах г.м
Метафизик асуудлуудыг дэвшүүлж
шийдвэрлэх талаар эртний Грекийн философичид ялангуяа Платон, Аристотель нар
онцгой хувь нэмэр оруулсан ба тэдний сургаал философи сэтгэлгээний цаашдын
хөгжилд нөлөөлж өнөө хүртэл ач холбогдлоо алдаагүй байна.
No comments:
Post a Comment