Sunday, January 21, 2018

                                                          Логик                        141041
Логик бол зөв сэтгэхүйн хэлбэрүүдийг болон тэдгээр тус бүрийн зөв зохиомжтой байх дүрмүүдийг илрүүлэн тоочдогийн хувьд ш\у юм. Үүний сацуу дараах 2 утгын үүднээс философи мэдлэг гэж үзэж болно. Үүнд: 1. Түүний бүх дүрэм, шаардлага, хууль бол хүн төрөлхтний мэдлэгийн бүх төрөл тус бүр дэх ерийн ба онолын т\м-д нийтлэг үйлчилдэг.
2. Логикийн мэдлэг бол арга зүй ба т\м-н үнэ цэнийн хувьд философи чиглэлүүд янз бүрээр үнэлдэг. Рационализм бол логикийн гол гносеологи үндэс мөн.
Логик гэж юу вэ? Орчин үед логик гэдэг үг:
1.      Юмсын зөв дэс дараа, зүй тогтол
2.      Хүний бодол, сэтгэхүйн болон ярианы цэгц, уялдаа
3.      Сэтгэхүйг судалдаг шинжлэх ухаан
Гераклит “логос” гэдгийг түгээмэл, мөнхийн, зайлшгүй, түгээмэл зүй тогтол гэсэн утгаар ашиглажээ. Эртний Грект логик мэдлэгийг цэгцэлж бие даасан ш\у болгосон хүн бол Аристотель. Түүний үндэслэсэн логикийг “уламжлалт логик”, “формаль логик” гэдэг. Логикийг хоёр утгат, олон утгат гэж ангилах нь бий.
Зөв сэтгэхүйн хэлбэрүүд:
 Сэтгэхүйн хэлбэр бол тодорхой бодлын байгууламж, өөрөөр хэлбэл тэрхүү бодлын бүрэлдэхүүн хэсгүүд холбогддог арга мөн. Сонгодог логикт сэтгэхүйн З үндсэн хэлбэр байдаг гэж заадаг энэ нь: ойлголт, бодомж, оюун дүгнэлт З мөн.
I.Ойлголт: \понятие- concept \ Нэг юмуу нэг төрлийн бүлэг үзэгдлийн тухайн харьцаан дахь гол гол шинж байдлыг илрүүлдэг сэтгэхүйн хэлбэр мөн. Ухагдахуун гэж бас орчуулдаг. Энэ нь ерийн ба онолын аль ч төвшинд хэрэгждэг. Онолын ойлголтыг “категори” гэдэг. Ойлголт ямагт үгээр илэрч, үгийн хэрэглээгээр дамжин бий болдог. Логик бүтцээрээ ойлголт нь багтаамж, агуулга хоёртой. Ойлголтыг багтаамжийнх нь үүднээс З үндсэн бүлэгт хуваадаг. Үүнд: 1. Нэгж ойголт \манай дэлхий, монгол улс, Чингис хаан г.м\
2. ерөнхий ойлголт \монгол хүн, нарны аймаг, Чингис нэртэй хүн \
3. хоосон буюу тэг ойлголт \байхгүй юмыг илэрхийлдэг ойлголт: нисдэг морь, дугуй квадрат, мөнхийн хөдөлгүүр\ Агуулгынх нь үүднээс ойлголтыг бас З ангилдаг:
1. тодорхой ойлголт 2. Хийсвэр ойлголт 3. Ерөнхий ойлголт
Ойлголтуудыг багтаамжаар нь тохиролцох ба үл тохиролцох харилцаатай гэж ангилдаг. Тохиролцооны З хэв маяг байдаг. Үүнд: Адилсах, хагас тохиролцох, захирах захирагдах 
Үл тохиролцох харилцаа:
 Үүний З хэв маяг байдаг.  Ж: Дэлхийн З гол шашин – А Будда, В- Христос, С- ислам
·         Хамтран захирагдах – Эхний зураг
·         Эсрэг харилцаа – Удаах зураг
·         Зөрчилт харилцаа – З дахь зураг
 Ойлголт бол тухайн ойлголтоор илэрч буй юм чухам юу болохыг зааж тэр юм өөрийнхөө төрлийн доторх дүрсүүдээс ч гэсэн гол гол шинжээрээ ялгаатай байдгийг заадаг. Тэгж заадаг логик үйлдлийг ойлголтын агуулгын тодорхойлолт гэдэг.
1.      Ойлголтын багтаамжийн хуваарь гэдэг нь тухайн төрөл ойлголтын багтаамжийг дүрс ойлголтууд болгон бүлэглэдэг логик үйлдэл мөн. Ж: “Монголын оюутнууд” гэсэн ойлголтыг баруун, зүүн, төвийн, говийн, УБ-аас ирсэн гэж бүлэглэвэл энэ хуваарийн суурь нь “оюутны элсэж ирсэн бүс нутаг” гэдэг мэдлэг мөн.
2.      Бүхлийг хэсэг болгох. Энэ логик үйлдэл бол тухайн юмыг бүрэлдэхүүн хэсгүүд болгон сэтгэхүйдээ задалдаг. Ж: Ширээг тавцан, хөл, хөндөл зэрэгтэй гэж үзэх.. Энэ үйлдэлд төрлийг дүрсүүд болгодоггүй. Харин ширээг зориулалтаар нь бичгийн, хоолны, мужааны гэх мэтээр авч үзэх нь о.б. хуваарь мөн.
II.Бодомж- Зөв мэтгэхүйн үндсэн хэлбэр мөн. Ойлголт - Jadgment – суждение.
S – бодомжийн субъект- Энэ нь тухайн бодомжид ярьж буй юмны тухай ойлголт.
Р – бодомжийн предикат – Энэ нь субъектээр илэрч буй зүйлд хамаардаг эсэх нь заагдагч шинж байдлын тухай ойлголт. Субъектээр илэрч буй юманд предикатаар илэрч буй шинж байдал нь хамаардгийг өгүүлдэг бодомжийг баталмал бодомж гэдэг.
\S бол Р мөн гэж томъёолдог\. Харин хамаардаггүйг илэрхийлдэг бодомжийг үгүйсгэл бодомж гэдэг. \ S бол Р биш гэж томъёолдог \  Жишээ нь:
Баталмал бодомж - Бодомж бол сэтгэхүйн нэг хэлбэр мөн.
Үгүйсгэл бодомж: - Бодомж бол зөвхөн мэдрэхүйн үр дүн биш.
Бодомж ямагт өгүүлбэрээр, гэхдээ хүүрнэх өгүүлбэрээр илэрдэг. Бодомжийг бүрэлдэхүүнээр нь 2 хуваадаг. Үүнд: Энгийн ба нийлмэл. Энгийн бодомж нь 1 субъект,   1 предикат бүхий, хэл зүйн хувьд энгийн хүүрнэх өгүүлбэрээр хэрэгждэг. Нийлмэл бодомж нь S, P 2- ын аль1 нь юмуу 2-уулаа хэд хэдэн бодомжоос бүрддэг. Предикатын агуулгын үүднээс З ангилдаг. Үүнд:
Атрибутив бодомж – субъектээр илэрч буй юманд тодорхой шинжийн хамаарах эсэхийг заадаг бодомж. Өмнөх бодомжууд үүнд хамаарна.
Харилцааг заагч бодомж – юмсын хоорондын харилцааг илэрхийлдэг.
Байгаа эсэхийг заагч бодомж -  субъектээр илэрч буй юмс нэг бол байдгийг, эсвэл байдаггүйг заадаг бодомж юм. Ж: чөтгөр байдаг. Чөтгөр байдаггүй. Г.м
Бодомжийг тоогоор нь нэгж ба ерөнхий гэж ангилдаг. Нэгж: Сар бол дэлхийн дагуул. Сугар гаригт амьдрал байдаггүй. Ерөнхий: Ш\У бол \S\ хүн төрөлхтний үйлдлийн нэн чухал зэвсэг мөн. \Р\     Ш\У-ы ихэнх салбар\S\ философиос өмнө үүсээгүй.\Р\  г.м
Бодомжийг чанараар нь: баталмал, үгүйсгэл гэж ангилдаг.

No comments:

Post a Comment