Sunday, January 21, 2018

   Дундад зууны үеийн өрнийн философи    141041
Эртний боол эзэмшлийн нийгэм унахын үед философийн өв уламжлал ч бас уналтанд орж XII зууныг хүртэл үргэлжилсэн. Ноёлогч үзэл суртал нь шашин байлаа. Шашин шүтлэгийн үндэслэлийг философийн талаар тайлбарлах нотлох замаар схоластик \сургуулийн\ болон христос шашны үзлийг онолын талаас нь үндэслэн цэгцлэх философи байсан.
Италийн Аврелий Августин \354-430\ нь католик шашны хамгийн том төлөөлөгч мөн. Тэр: ахуй ба цаг хугацаа, түүхийн хөдөлгөөн ба түүхийн дэвшил, бурхан тэнгэрт ханддаг бие хүний хүсэл эрмэлзэл ба оюун ухаан зэргийг авч үзжээ. Бурхан тэнгэр ертөнцийг юу ч үгүйгээс бүтээсэн. Тэн субстанцийг \анхдагч матери\ бүтээсэн. Цаг хугацааг ч бүтээсэн. Харин тэр өөрөө цаг хугацааны гадуур байдаг. Тэр бол зөвхөн “өнөөдөртэй”. Бурхан тэнгэрийн өнөөдөр бол мөнх шинж мөн. Харин хүн бол мөнх дотор нийлэгч өнгөрсөн, одоо, ирээдүйтэй байдаг гэжээ.  
Фома \1225-1274\ Аквино нутгийн хүн, схоластик философийн хамгийн том төлөөлөгч. Янз бүрийн санаа бол юмсад өөрт нь байдаг. Юмс бол хүн сэрлээрээ хүлээж авдаг тэр зүйлс мөн. Логикийн хуулиудыг хэрэглэн баримтуудыг судлах замаар бид үнэнийг танин мэддэг. Байгал бол бурхан тэнгэрийн бүтээсэн сайн эхлэл. Хүн бол бие сүнс хоёрын нэгдэл гэж сургасан. Номинализм реализм 2-н маргааныг Фома өөрийнхөөрөө шийдвэрлэсэн. Ерөнхий ойлголт бодитой байдаг. Тэр нь Платоны санаа байдлаар биш харин бурхан тэнгэрт байдаг. Бурхан тэнгэр бол ахуйн ерөнхий бүрэн дүүрэн ба цэвэр ерөнхий мөн. Ерөнхий бол нэгж юмсыг холбож өгдөг гэжээ.
·         Номинализм: Иоанн Росцелин, Дунс Скотт, Уильям Оккам.
Ерөнхий ухагдахуун нь зөвхөн хүний сэтгэхүйн үйл ажиллагааны хийсвэрлэлийн үр дүн. Хэтэв материаллаг юмс үгүй бол ерөнхий ухагдахуун байхгүй, тэр нь юмс үзэгдлийн зөвхөн хэр төдийн хоёрдогч зүйл юм гэсэн.
·         Реализм: Байгалийн бодис, үзэгдэл нь хоёрдогч, зөвхөн ерөнхий ухагдахууны илрэл. Мөнх оршин байгаа ерөнхий ухагдахуунаас байгалийн юмс хувьсамтгай, үүсэл мөхөлтэй байдгаараа ялгаатай гэсэн. Реализм нь схоластик сургаалд ноёрхох байр суурьтай ба католик шашны албан ёсны философийн үндэс нь болжээ. Гол төлөөлөгч нь Ансельм Кентерберийский, Фома Аквинский.
Дундад зууны ноёрхож байсан шашны үзэл, онолын эсрэг өөрийн үзлээ дэвшүүлж ирсэн хүмүүс бол Н.Коперник \1473-1543\, Ж.Бруно \1548-1600\, Г.Галилей \1554-1642\ нар юм.
·         Н.Коперник: “Тэнгэр эрхсийн хөдөлгөөний тухай” бүтээлдээ Гаригууд нарыг тойрдог, тэгэхдээ дэлхий бас тэнхлэгээ эргэдэг гээд зураглал зохиосон.
·         Ж.Бруно: Коперникийн сургаалийг үргэлжлүүлсэн. “Орчлон ертөнц төгсгөлгүйн тухай”, “Тоолшгүй, хэмжээлшгүйн тухай”, зэрэг олон бүтээл туурвисан. Орчлон ертөнц хязгааргүй бөгөөд түүнд ямах ч төв байхгүй. Од бүхэн нартай адил. Нар болон од нь өөрийн тэнхлэгийг тойрон эргэнэ гэж үзсэн.

·         Г.Галилей: Байгалийн тулгуур шинжлэлийг үндэслэгчдийн нэг. “Оддын тухай яриа” бүтээлдээ дүүжингийн жигд хэлбэлзлийн хууль, биеийн уналтын хууль зэрэг олон хууль нээсэн. Ертөнц хязгааргүй, матери мөнх, байгал нэгдмэл гэж үзжээ. Огторгуйн эрхсийг 30 дахин өсгөж харах дуран зохион бүтээж түүний үр дүнд шинэ од гариг нээсэн. Сар нь дэлхийтэй төстэй бүхэл бүтэн ертөнц, тэнгэрийн заадас нь тоо томшгүй олон оддын бөөгнөрөл болохыг харж, сар тэнхлэгээ эргэдгийг нотолсон. 

No comments:

Post a Comment