Sunday, January 21, 2018

        Танин мэдэхүйн  онол                              141041
Gnosis- танин мэдэхүй, logos- сургаал XIX зууны дунд үеэс философийн бие даасан салбар ухаан гэж үзэж гносеологи, эпистемологи гэж нэрлэж нэрлэжээ. \Episteme – мэдлэг гэсэн утгатай латин үг\ Нэр томъёо нь үнц ялгаагүй. 
Танин мэдэхүйн  онол нь танин мэдэхүйн уг чанар, т\м – н үйл явцын урьдчилсан нөхцлүүд, үнэн гэж юу болох, үнэний шалгуур зэрэг асуудлыг авч үздэг философийн бие даасан бүрэлдэхүүн юм. Танин мэдэхүйн онолын үндсэн асуудлуудад:
·         Объект, субъектийн харилцааны асуудал
·         Мэдлэг гэж юу болох түүний төрлүүд
·         Үнэн түүний шалгуурын тухай асуудал ордог.
Танин мэдэхүйн уг чанар, механизм:
Танин мэдэхүйн нэг чухал асуудал нь мэдлэг гэж юу болох тухай байдаг. Танин мэдэхүйн үйл явц асуудлаас эхэлдэг. Асуудал дэвшүүлсний дараах т\м-н алхам бол анхны элементийг олох, онцлох гносеологи үйл ажиллагаа байдаг. Ийм үйл ажиллагаа нь судалж байгаа зүйлээ энгийн анхдагч хэсгүүд болгон бүлэглэх, гишүүнчлэх, хуваах логик үйлдэлд үндэслэдэг. Ж: физикт эгэл бөөмс, химид химийн язгуур махбодиуд, хэллэгийн логикт энгийн хэллэгүүд, арифметикт анхны тоонууд гэх мэт атомуудаас судалгаа эхэлдэг.
Мэдлэгийн эх сурвалжийн тухай философи баримтлал: Мэдлэг юунаас үүсдэг тухай 2 баримтлал философийн түүхэнд хамгийн их нөлөөтэй байж иржээ. \Мэдлэгийн тухай онолыг эпистемологи гэдэг. Аливаа философийн судлах зүйлд ямар нэг байдлаар байдаг.\
1. Рационализм – ratio- оюун ухаан гэсэн утгатай.
 2. Эмпирицизм – empereirio- туршлага гэсэн утгатай. Мэдлэгийн ганц эх булаг нь мэдрэхүй гэж үзэж бүх мэдлэг туршлагаар үндэслэгддэг гэсэн т\м-н онолын сургаал. \Дээрх 2 нь эсрэг утгатай ойлголтууд\ . Мэдлэг гэдэг нь хүнээс үзэгдэл үйл явцтай шууд харьцаж юмуу хэлээрээ болон бусад төрлийн дохио тэмдгээр дамжуулан хүлээж авдаг мэдээлэл юм. Хүн шинэ шинэ мэдлэг олж авах, мөн мэдлэгийг өргөжүүлэх, гүнзгийрүүлэх үйл явцыг т\м гэнэ.
Мэдлэгийг: 1. Ердийн 2. Төрөлжсөн гэж ангилж болно. Төрөлжсөн мэдлэгийг 1. Шинжлэх ухааны  мэдлэг 2. Ш\У-ы бус гэж ангилж болно. Ш\у - ы мэдлэгийг судалгааны түвшингээр: Эмпирик ба онолын, судалгааны объектээр нь: байгалийн, нийгмийн, техникийн г.м ангилна. Танин мэдэхүйн зорилго бол үнэн мэдлэг олж авахад чиглэгддэг учраас үнэний тухай асуудал т\м-н онолын гарцаагүй чухал нэг сэдэв байдаг. Үнэн гэж юу вэ гэдэг талаар философичдийн нэгдмэл хариулт байдаггүй.
Үнэний тухай онолуудыг З том бүлэгт хувааж үздэг.1. Тохирооны \корреспондентийн\        2. Когеренцийн \дотоод холбоо\   3.Прагматик үзэл.
1. Тохирооны \корреспондентийн\ 
Марксист-Ленинист философи, түүний цөм бүрэлдэхүүн болох диалектик материализмд үнэний тухай үндэслэлүүд боловсруулсан. Үүнд:
·         Үнэн бол бодит байдалд бидний бодол тохирохуй мөн. Т\М бол гадаад ертөнц хүний тархинд, ухамсарт тусгагдан буусан дүр. Объектив үнэн байдаг, хүнээс үл хамааран хүний бодол төсөөлөлд байдаг. Үнэн агуулгаараа объектив байх үндэсгүй, тэр нь субъектив хүчин зүйлээс хамаардаг.
·         Үнэн бол харьцангуй ба туйлын диалектик холбоонд байж харьцангуйгаас туйлын руу шилжиж байдаг. Шинжлэх ухааны салбарт туйлын үнэн байх бололцоог К.Поппер, П.К.Фейерабенд зэрэг позитивистууд арга зүйн хувьд үгүйсгэсэн. Неопозитивистууд верификаци \туршлагаар олж авсан өгүүлбэрүүдийн үнэн эсэхийг нотлох замаар шалгах\  болон конвенциализмын \туршлагад өгөгддөггүй ш\у-ы замаар олж авсан үнэн буюу онолын өгүүлбэрүүдийг хэрхэн шалгах вэ эрдэмтэд олонхиор хүлээн зөвшөөрч болзон тохирсон өгүүлбэрүүдийг үнэн гэж үзэх\ зарчмаар шалгана гэдэг. К.Поппер верификацийн зарчмыг шүүмжлээд оронд нь фальсификацийн зарчмыг гаргаж ирсэн. Фальс- завхруулах фикаци- мөшгөх гэсэн утгатай \Ш\у-ы нотолгооноос няцаалт илүү үнэ цэнэтэй гэдэг\
·         Польшийн логикч А.Тарский 1933 онд үнэний тухай семантик тодорхойлолт өгсөн. Энэ нь үнэний тухай Аристотелийн ойлголтыг зохиомол \формальчилсан\ хэлний янз бүрийн хэллэгэнд хэрэглэн тодотгосон. Түүнийхээр “цас цагаан” гэдэг хэллэг цас цагаан байвал л үнэн. “Р” бол зөвхөн Р байвал л үнэн байдаг. Үүнд Р нь бодит байдал дахь тодорхой нөхцлийг, “Р” нь тухайн өгүүлбэрийн нэрийг тус тус тэмдэглэжээ.
2. Когеренцийн \дотоод холбоо\-үзэл:  Эртний Грекийн Зенон, Парменид нар үнэн бол мэдлэг бодит байдалтай тохирохуй мөн гэж үзэх нь тухайн мэдлэгийн зөрчилгүй байдлаар хангагддаг гэжээ. И.Кант үнэний агуулгыг мэдрэхүйн ба оюун бодлын харилцан зохицол тодорхойлдог гэж үзсэн. Абсолют идеализмын гол төлөөлөгч Ф.Г.Бредли-гийн үзлээр бодит байдал бол хэсэг бүр нь өөр хоорондоо дотоод холбоо бүхий тогтолцоо мөн гэсэн. Үнэн байна гэдэг бол зөрчилгүй системийн элемент нь мөн байна гэсэн үг гэдэг.

 3.Прагматик үзэл. Үнэний тухай прагматик үзлийн 2 гол төлөөлөл байдаг. Нэг нь прагматизм, нөгөө нь м-л-философи. Энэ 2 нь үнэний асуудлыг прагматик үндэстэй гэж үздэг нь адил. Т\м-н онолын үүднээс үнэний шалгуур бол тодорхой үндэслэл, томъёолол, таамаглал, онол гэх мэтийг шалгадаг арга мөн. Үнэний шалгуурын тухай янз бүрийн философи баримтлал болбоос мэдлэг үнэн байхад чухал олон хэв маягийн нөхцлийн аль нэгий нь онцлоод бусдыг нь зөнд нь орхисон юмуу шууд үгүйсгэсний үр дүн байдаг. Угтаа мэдлэг тэдгээр олон янзын нөхцлийн бүгдийнх нь биш юм гэхэд заримынх нь үндсэн дээр үнэнийг илэрхийлж чаддаг. Үнэний шинжүүд: 1. Объектив шинжтэй. \Хүний санаа зоригоос үл шалтгаалдаг\ 2. Үнэн хүний үыл ажиллагааны хэлбэр болохынхоо хувьд субъектив шинжтэй. Үнэний агуулга хүнээс хамаарахгүй учир субъектив шинжтэй. 

1 comment:

  1. сайн байна уу? Би дипломын ажлын онолын хэсэгт эннээс хэсгийг оруулж болох уу? Хэрвээ та зөвшөөрмөл эшлэл зүүлтийг нь яаж бичих вэ?

    ReplyDelete