Философийн тухай ойлголт 141041
Их далай усан сан болох тул хамаг мөрд түүнд цутгасу.
Их таван ухаан ухааны сан болох тул хамаг ном түүнд
чуулъюу.
Арван ухаан: их 5
ухаан, бага
5 ухаан орно.
Их таван ухаан: дотоод \гүн
ухаан\, учир шалтгааны \логик\, дуун \хэл шинжлэл\, тэжээхүйн \анагаах ухаан\, урлахуйн
ухаан ордог. Дуун ухаанд: зохист аялгуу, эвсүүлэн найруулахуй, ёгт нэр ордог.
Урлахуйн ухаанд дууриан бүжихүй, зурхай ордог.
Философи гэж юу вэ гэдэг
асуудал үнэн хэрэгтээ хүнд асуудал. Энэ нь үг, ойлголт, тодорхой нэр томьёо. Гарал
үүсэл, утга агуулгын хувьд эртний Грек хэлний цэцэн мэргэн оюун ухаанд дурлах
гэсэн үгнээс гаралтай. \София – цэцэн мэргэн, филос – дурлах\ Эртнээс энгийн
хэл ярианд мэргэн үг, хүний амьдарч буй орчиндоо зохицон өөрчлөгдөж амьдрах
урлаг, чадварыг илэрхийлж байсан. Ухаантай хүн гэж ус шиг хүнийг хэлнэ гэдэг. Амьдралаас
урган гарсан бүх асуудлуудыг шинжлэх ухааны болон философийн онолын тусламжтайгаар
шийдвэрлэж болдоггүй. Цэцэн мэргэн ухаан хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Гэвч өдөр
тутмын амьдралын туршлага “ардын цэцэн мэргэн ухаан” нь философи болоод шинжлэх
ухааны сэтгэлгээний адил нотолгоо үндэслэл хийх түвшинд хүрдэггүй. Тийм учраас
цэцэн мэргэн ухааны хязгаарлагдмал, өрөөсгөл талыг даван туулсан системтэй,
ерөнхий, үнэн зөв, илүү боловсронгуй мэдлэгийн хэлбэрийг бүтээх эрэл хийхэд
хүрдэг. Ийм учраас цэцэн мэргэн ухааныг хайрлах, түүнд дурлах шаардлагатай.
Философичдод юмыг танин мэдэх, ухааран ойлгох, үнэнийг олохоос өөр зорилго
байдаггүй. Философи гэдэг нэрийг анх эртний Грекийн философич математикч
Пифагор хэрэглэсэн гэдэг домог бий. Философичид зөвхөн хүний төдийгүй бусад бүх
юмс үзэгдлийн олон янз байгаагийн учрыг олох, ухааран ойлгох, улмаар ертөнцийн
үүсэл, зүй тогтлын тухай үнэн зөв мэдлэг боловсруулахыг эрмэлздэг. Философийн
мэдлэг нь системтэй, тодорхой, уялдаа холбоотой, нэг нь нөгөөгөөсөө урган гарч
байдаг, системтэй болоход тэмүүлж байдаг. Мэдлэгийн ийм системийг судалгааны
баялаг материал дээр тулгуурлаж хувь хүний бүтээлч сэтгэлгээг бий болгодог.
Философи нь тодорхой бодит хүний шүүмжлэлт сэтгэлгээний үр дүнд боловсруулсан
өвөрмөц шинэ мэдлэг юм.
.
Философийн үүсэл Философи хэзээ хаана юунаас яагаад үүсэв? Энэ явц дууссан уу, цаашид ч үргэлжлэх үү? гэх мэт олон асуудлууд байна. Философи нь сонгодог хэлбэрээрээ н.т.ө YI зууны үед эртний Грект үүсчээ. Анхны философич нь Фалес гэдэг. Философи үүсэхэд нөлөөлсөн урьдчилсан нөхцөл, түүхэн орчны талаар юуны өмнө дараах зүйлийг авч үзэх хэрэгтэй. Үүнд:
Философийн үүсэл Философи хэзээ хаана юунаас яагаад үүсэв? Энэ явц дууссан уу, цаашид ч үргэлжлэх үү? гэх мэт олон асуудлууд байна. Философи нь сонгодог хэлбэрээрээ н.т.ө YI зууны үед эртний Грект үүсчээ. Анхны философич нь Фалес гэдэг. Философи үүсэхэд нөлөөлсөн урьдчилсан нөхцөл, түүхэн орчны талаар юуны өмнө дараах зүйлийг авч үзэх хэрэгтэй. Үүнд:
1.
Эртний Грект хөдөлмөрийн хуваарь үүсэн хөгжиж
боловсронгуй болж, гар урлалын үйлдвэрлэл харьцангуй өндөр түвшинд хүрсэн
байсан.
2.
Хөдөлмөрийн хуваарийн хөгжилтэй хамт нийгмийн анги
давхаргуудын ялгарал гүнзгийрч, тэдгээрийн хоорондын харилцаа нарийсч
боловсронгуй болсон байсан.
3.
Боолчлол хөгжиж үйлдвэрлэлд боолын хөдөлмөрийг өргөн
ашиглах болсноор нийгмийн зарим гишүүд боол эзэмшигч язгууртнууд, чөлөөт иргэд
оюуны хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж улмаар оюуны хөдөлмөрийн хуваарь үүсэж утга
зохиол, урлаг, спорт эрчимтэй хөгжиж өндөр түвшинд хүрсэн байсан.
4.
Арилжаа худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, аялал
жуулчлалын хөгжилд ашиг орлого, эрсдэлийн тооцоо хийх, оюуны эрэл хайгуул,
хийсвэр сэтгэлгээний хөгжих тааламжтай орчныг бүрдүүлсэн.
5.
Нийгмийн удирдлага, төрийн ардчилсан тогтолцоо, политейст
шашин шүтлэг нь нийгмийн дээд давхрааны төлөөлөгчдийн боловсролын хэрэгцээ,
иргэний чөлөөт байдлыг бий болгосон зэрэг юм.
Философи
сэтгэлгээ үүсэхээс өмнө хүмүүсийн оюун санаанд мифийн буюу шидэт домгийн
сэтгэлгээ ноёрхож байсан. Үүний зэрэгцээ хүй нэгдлийн үеийн ёс суртахуун болон
сүсэг бишрэлийн хэлбэрүүд ердийн мэдлэг, шинжлэх ухааны мэдлэгийн элемэнтүүд
холилдон оршиж байсан. Тэдгээрийн зөрчлийн явцад онолын шинжтэй шинэ мэдлэг
аажмаар үүссэн нь философи байлаа. Миф болон шашин нь ертөнцийг юу төрүүлж
бүтээж бий болгосон бэ? Гэдэгт хариулт өгдөг бол анхны философичид ертөнц
юунаас бүтсэн бэ? гэсэн асуултыг тавьж янз бүрийн хариулт өгч байсан. Философийн
гол зорилго нь юмсыг танин мэдэхээсээ илүү ухааран ойлгох явдалд чиглэдэг. Ийм
утга санаатайгаар Пифагор, Платон нар философи гэдэг ойлголтыг хэрэглэж байжээ.
Философийг туйлчлан үзэж ертөнцийг үзэх үзэл, шинжлэх ухаан, үзэл суртал,
иргэний шашин гэх мэтээр янз янзаар тодорхойлдог.
Философи нь тодорхой эрин үеийн бүтээгдэхүүн, эрин үеэ эзэлсэн агуу их үзэл
санаа юм. Философи байнга өргөжин баяжиж улам бүр боловсронгуй болж байдаг. Иймээс
философи үүсэх үйл явц дуусаагүй, тасралтгүй үргэлжилж байгаа үйл явц.
Философийн олон урсгалууд байдаг ба нэгдмэл ерөнхий тодорхойлолт өгөх
бололцоогүй гэж үздэг философич цөөнгүй. Ц.Гомбосүрэн: “Философи бол хүний
орших аргыг тодорхойлогч нэг юмуу хэд хэдэн хүчин зүйлийг зориуд шууд юмуу тийм
бишээр мэдлэгийн аль нэг салбарын хүрээнээс, мөн урлагийн аль нэг төрлийн
хүрээнээс халин ямар нэг байдлаар авч үзэн судалдаг өөр өөр сургаал мөн” гэжээ.
Философийн мэдлэг ямар бүтэцтэй
вэ? Философи нь нийтлэг ялгаа бүхий олон урсгал чиглэлүүдтэй
ч гэсэн тэдгээр нь судлах зүйлийн хувьд нийтлэг ба ялгаа бүхий тодорхой
бүтэцтэй байдаг. Тухайлбал XIX
зуунаас өмнө философи нь:
1.
Бодит байдал, ахуйн тухай сургаал \онтологи\
2.
Танин мэдэхүйн
онол гносеологи, \эпистемологи\
3.
Ёс суртахууны үнэт зүйл ба зөв бурууг судлах ухаан
\этика\
4.
Гоо сайхан ба урлагийг судалдаг ухаан \ эстетика\
5.
Үнэт зүйл үнэлэмжийг судалдаг ухаан \ аксеологи\
6.
Зөв тунгаан бодохуй ба учир зүйг судалдаг ухаан \логик\
гэж нэрлэгддэг харьцангуй бие даасан бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтдог.
Эдгээр
нь философийн салбарууд гэж үзэж болох юм. Түүнээс хойш ийм бүтэц бүхий
философиос гадна хүний орших аргыг нөхцөлдүүлдэг өөр өөр хүчин зүйлийг онцолдог
янз бүрийн философи гарч ирэх болжээ. Үүнтэй холбоотой “уламжлалт философи”,
“уламжлалт бус философи” гэсэн ойлголт бий болсон. XX зууны эхэн
үеэс тодорхой шинжлэх ухаан, хүмүүсийн үйл ажиллагааны тодорхой салбар,
нийгмийн амьдралын тодорхой хүрээний асуудлыг судлан боловсруулдаг философийн
уламжлалт биш салбар ухаанууд үүсэн эрчимтэй хөгжиж байна. Философи нь олон
зуун жилийн баялаг түүхтэй, хүн төрөлхтний сэтгэлгээний агуу их ололтуудын
цуглуулга, хосгүй үнэт өв сан.
Философийг судалснаар түүнийг эзэмшсэн
иргэдэд философи сэтгэлгээний соёл, үзэл баримтлал, төлөвшиж, бусдын үзэл
баримтлалыг ойлгодог, хүндэтгэн үздэг чадвар суудаг. Энэ чадвар нь олон ургальч
үзэл бүхий нийгмийн шинэ харилцаа төлөвшихөд чухал ач холбогдолтой байдаг.
Философийн өвөрмөц онцлог нь:
1. Философийн
мэдлэг нь шууд ашиг хонжоо хайсан мэдлэг биш, амьдралд шууд хэрэглэгддэггүй
боловч амьдралыг ухаарч ойлгох ухаанд сургадаг.
2. Философи
нь идэвхтэй үйл. Шинжлэх ухаан шиг ямар нэг асуудлыг мэдчихлээ гэж орхидоггүй,
мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэдэрч гүнзгийрүүлэн судалдаг.
3. Шинжлэх
ухаан нь тодорхой шинжлэх ухааны өмнө тавигдсан асуудлуудыг боловсруулах үндэслэл,
арга хэрэгсэл болдог.
4. Шинжлэх
ухаан нь хүний гадаад ертөнцтэй харилцах харилцааг судалдаг бол философи нь
дотоод сэтгэлийг судалдаг.
5. Философийг
судалснаар философи сэтгэлгээнд түшиглэн бат итгэл үнэмшилтэй болж, хүрээлэн
байгаа олон бүрхэг төсөөллөөс өөрийгөө чөлөөлж чадна. Сэтгэлгээ нь цэвэр
цэгцтэй болж, шийдвэрээ нягт шалгуураар гаргадаг болно. Мөн ертөнцийг
ухамсартайгаар танин мэдэж, өөрчлөх чадвартай бие хүнийг төлөвшүүлнэ.
Философийн хөгжлийн түүхэн явц:
1. Эртний
дэлхий дахины ертөнц төвт космоцентризм
2. Дуундад
зууны бурхан төвт теоцентризм
3. Сэргэн
мандлын хүн төвт антропоцентризм, гуманизм
4. Шинэ
үеийн шинжлэх ухаан төвт наукоцентризм
5. Нэн
шинэ үеийн постмодернизм, плюрализм...
Метафизик гэж юу вэ?
Эртний Грек хэлний мета –
дараа, цаана гэсэн үг. Физика – биет байгаль гэсэн үгнээс гаралтай. Физикийн
дараа гэсэн утгатай. НТ III
зууны үед амьдарч байсан гр.фил. Андроник фил. Аристотелийн бүтээлүүдийг
эмхлэн хэвлэлд бэлтгэж байхдаа физик нэртэй зохиолуудын дараагийн бүтээлүүдийг
хамтатган “метафизик” гэж нэрлэжээ.
Метафизикийг ойлгох ойлголт
олон янз. Тэдгээр маргааны төвд ямагт байдаг асуудал нь бодит байдал гэж юу вэ,
бодит байдлыг философийн онолын хувьд танин мэдэж болох уу, яагаад танин мэдэх
бололцоотой вэ? гэдэг асуудал байжээ.
No comments:
Post a Comment