Sunday, February 5, 2017

    Нийгмийн философи
Нийгмийн тухай философи гэж юу вэ? Англиар social philosophy, оросоор “социальная философия”, “философия обшства” гэдэг нэрийг монголоор нийгмийн философи, нийгмийн тухай философи гэж орчуулдаг. Өргөн утгаар нь авч үзвэл: нийгмийн тухай философид: улс төрийн, нийгмийн хүрээний, эдийн засгийн, оюуны, эрх зүйн, түүхийн зэрэг олон салбарууд багтдаг. Тэдгээрийн зарим чиглэлийн судлах зүйл адил байдаг атлаа би биэ үгүйслэдэг. Үүнд хариулахын тулд нийгмийн тухай философи, нийгмийн шинжлэх ухаан гэдэг ойлголтын ялгааг авч үзье. Нийгмийн амьдралын өөр өөр хүрээг нийгмийн тухай философийн холбогдох салбараас гадна социологи, улс төрийн ш/у, хүн ам зүй /демографи//з-ийн ш/у-ы янз бүрийн салбар, нийгмийн психологи, нийгмийн статистик, нийгмийн удирдлагын онол, эрх зүйн ш/у-ы янз бүрийн салбар зэрэг нийгмийн шинжлэх ухаанууд судалдаг. Нийгмийн тухай философи, нийгмийн шинжлэх ухааны аль алинд нь нийгэм бол объект бас субъект болж байдаг. Ялгаа нь:                                            

Нийгмийн шинжлэх ухаан
Нийгмийн тухай философи


1
Нийгмийн ш/у тус бүийн судлах зүйл нь нйгмийн амьдралын аль нэг хүрээ юмуу салбарт багтсан тодорхой объект байдаг
Нийгмийн тухай философи нь нийгмийн амьдралыг бүхэлд нь юмуу тодорхой нэг салбарыг бие даасан тогтолцоо мөний хувьд бүхэлд нь авч үздэг.


2

Тэдгээр онтологи тогтцыг авч үзэх нь нийгмийн шинжлэх ухаануудад алба биш байдаг.
Нийгмийн амьдралын дотоод дахь онтологи тогтцуудыг илрүүлэн тайлбарлахыг зорилгоо болгодог. Нийгэм ба байгаль, материаллаг ба санаалаг зүйл, нийгэм бай бие хүн гэх мэт өөр өөр талын харьцааг авч үздэг.
3
Харин нийгмийн шинжлэх ухаан тус бүрт өөрийн гэсэн арга, зарчим байдаг.
НТФ нь нийгмийн танин мэдэхүйн ерөнхий арга зүйн асуудлуудыг боловсруулдаг.

4
Нийгмийн ш/у бол холбогдох баримтыг болон ажиглалт туршилтын үр дүнг тоочин илэрхийлдэг мэдлэг учраас нэгдмэл нэг сургаал байдаг.
НТФ сургаал бүхэн нэгдмэл биш, өөр өөр чиглэлд задарч байдаг. ж: Э\З-ийн философи гэхэд би биэсээ онол арга зүйн ялгаатай өөр өөр сургаал боловсруулдаг судлаач байдаг.
Нийгмийн тухай философи бол нийгмийн үүсэл, мөн чанар, түүнийг танин мэдэх арга хэрэгсэл, нийгмийн янз бүрийн хүрээний харилцан холбоо, нийгмийн өөрчлөлтийн олон янз ба тэдгээрийн хэрэгжих арга замууд, зэрэг асуудлыг авч үзэн тодорхой байдлаар шийдвэрлэдэг өөр чиглэлийн философи мэдлэгийн цогц мөн. Олон бүтээлд “Нийгмийн тухай философи”, “онолын социологи”, “ерөнхий социологи” гэдэг З нэр томьёог ижил утгаар хэрэглэж, үндэслэгч нь Огюст Контын нэрийг дурддаг билээ.
Нийгмийн амьдрал дахь нийгмийн хүрээний философи асуудал
Нийгмийн амьдрал дахь нийгмийн хүрээний зарим чухал философи ойлголтыг авч үзье:                     Хүмүүсийн нийтлэгийн түүхэн хэлбэрүүд:
Нутаг дэвсгэрийн, соёлын зэрэг амьдрал, үйл ажиллагааныхаа зарим чухал хүчин зүйлээр нэгдмэл хүмүүсийн хамтлагийг онолын социологид нийгмийн нийтлэг гэдэг. Хүмүүсийн хамтлагийг дараах хэв маягт хуваадаг.       1. Овог ба аймаг.  Доод ба дээд чулуун зэвсгийн зааг үеэр эртний хүн сүргээс үүссэн гэх таамаглал бий. А. Эхийн эрхт овог   Б. Эцгийн эрхт овог       Овгуудаас аймаг үүссэн...
2. Үндэстэн а. Тодорхой ард түмний улс төрийн нийтлэг гэсэн утга бий. Ж: монгол үндэстэн, орос үндэстэн гэх мэт    б. Тухайн хүмүүс хэл, угсаа гарлаа ухамсарлахуйзэргээрээ ижил угсаатны нийтлэг гэсэн хоёр утга бий.                                            Гэр бүл. Анх эр эмийн ёсны юмуу цусан төрлийн харилцаанд үндэслэж үүссэн. Төрт ёс үүссэнээс хойш төрөөр хууль ёсоор баталгаажих болсон....                                                   Нийгмийн бүтэц: Нийгэм нь статус, гүйцэтгэл \роль\ хоёрын цогц гэдэг үзэл байдаг.   Ангиуд үүссэн. Давхраачлалын онол, нийгэм ба бие хүн, ард түмэн, нийгмийн амьдралын хүрээнүүд, зэрэг ойлголтуудыг нийгмийн философид авч үздэг. Мөн оюуны үйлдвэрлэл материаллаг үйлдвэрлэлээс ялгагдах онцлогийг авч үздэг.
              Нийгмийн тухай философийн ойлголтууд:
Хүмүүсийн нийтлэгийн түүхэн хэлбэрүүд:
Овог, аймаг, үндэстэн, гэр бүл
Нийгмийн оюуны амьдрал:
Оюуны үйлдвэрлэл
Нийгмийн бүтэц ба нийгмийн давхраажилт:
Анги буюу давхраа
Ангиудын харилцаа
Нийгэм ба бие хүн:
            Бодгаль хүн
            Бие хүн
            Хамт олон
            Ард түмэн

     Эдгээр ойлголтуудыг дэлгэрүүлэн ярилцах.